Америкийн Банк (Bank of America) 1958 онд АНУ-ын дундаж түвшний хэрэглэгчид болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан анхны кредит картны хөтөлбөрийг гаргасан үеэс Виза компанийн аялал эхлэлтэй. Виза маш хурдан томорч, 1974 онд олон улсад салбараа нээж, 1975 онд дебит картаа гаргаж байсан. 2007 онд дэлхий дахины бүс нутгийн салбаруудыг Виза корпорацид нэгтгэсэн бөгөөд 2008 онд хувьцаагаа олон нийтэд санал болгож, хөрөнгийн биржийн түүхэнд тэмдэглэгдэхүйц их хэмжээний хөрөнгө босгосон компаниудын нэг болж байв. 2016 онд Виза корпораци Виза Европ компанийг худалдан авах ажиллагааг дуусгасан. Өнөөдөр Виза дэлхийн 200 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулж, карт, зөөврийн компьютер, таблет, үүрэн төхөөрөмжийн алинаар ч авч болох бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж байна. Бид хувьсан өөрчлөгдөж буй хэдий ч бидний хүн бүрт, бүх газарт төлбөр төлөх, төлбөр хүлээн авах хамгийн шилдэг арга хэрэгсэл нь байх зорилго маань хэвээр байна.

Байгуулагдсан цагаасаа эхэлж төлбөрийн асуудалд анхдагч байсаар байна
Виза нь бэлэн мөнгөний бус гүйлгээний хувьсгалд голлох үүргийг 55 жилийн турш гүйцэтгэсээр байна.
Визагийн түүхэн замнал
1958
BankAmericard
Америкийн Банк "шууд шинэчлэгдэх зээл" бүхий анхны карт болох BankAmericard-ыг гаргасан.
1976
Виза төрөв
BankAmericard картыг бүх хэл дээр нэг янзаар хэлэгдэх нэр болох Виза болгож өөрчлөв.
2007
Виза корпорацитай танилцана уу
Виза нь дэлхийн корпораци болсон бол Виза Европ нь гишүүдийн эзэмшилд хэвээр байна.
-
1958
Америкийн Банк анхны ерөнхий зориулалтын хэрэглээний кредит карт болох 300 ам.долларын хязгаар бүхий BankAmericard-ыг цаасан карт хэлбэрээр гаргасан.
-
1970
Үндэсний BankAmericard Дэлавэр мужийн салбартай нэгдэж Гүйцэтгэх захирал, холыг сэтгэгч Дий Хокийн удирдлага доор Үндэсний BankAmericard Inc. корпораци бий болсон.
-
1973
Үндэсний BankAmericard-д эхлээд цахим баталгаажуулалтын систем, дараа нь цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлсэн.
-
1974
BankAmericard хөтөлбөрийг үндэсний хэмжээнд удирдан явуулах Олон Улсын Банкны Карт компани (IBANCO) байгуулагдав.
-
1975
Анхны дебит карт зах зээлд нэвтрэв.
-
1976
BankAmericard-ийг бүх хэл дээр ижил дуудагдах Виза хэмээх энгийн нэрээр сольж, цэнхэр болон алтлаг өнгийн тэмдэгтэй болов.
-
1979
Анхны Виза аялалын чек дөрвөн төрлийн валютаар гарав.
-
1983
Виза автомат теллерийн машин (ATM)-ы сүлжээг бий болгож, дэлхий дахинд "хаана ч, хэзээ ч" 24 цагийн туршид бэлэн мөнгөтэй байх боломжийг бүрдүүлэв.
-
1986
Виза нь аялал болон бизнесийн зориулалттай төлбөрийн хэрэгсэл төдийгүй, өдөр тутмын хэрэгцээнд ч тохиромжтой болохыг танилцуулсан шинэ сурталчилгааны аян өрнөв.
-
1986
Виза 21 төрлийн валютаар төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэв.
-
1988
БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан Олимп болон Алберта мужийн Калгари хотноо зохион байгуулагдсан Өвлийн Олимпод анх удаа олимпийн ивээн тэтгэгчээр Виза оролцов.
-
1989
Виза нь Interlink-ийг худалдан авснаар цахим гарын үсэг нэвтрүүлэв.
-
1993
Картын залиланг бууруулах зорилгоор орчин үеийн завсрын сүлжээний технологийг Виза анх нэвтрүүлэв.
-
1995
Виза чек картыг шинээр гаргаж, чип ашиглах боломжтой бүх карт болон терминал дээр ажиллах боломжтой EMV-г хамтран зохион бүтээв.
-
1996
Виза анхны санхүүгийн боловсролын хөтөлбөрөө эхлүүлэв. Тус хөтөлбөр нь өнөөдөр дэлхийн 20 гаруй улсад хэрэгжиж байгаа бөгөөд олон сая хүнд мөнгөө оновчтой захиран зарцуулахад нь тусалсан юм.
-
1997
Визагаар хийсэн нийт төлбөр тооцооны хэмжээ 1 их наяд ам.долларт хүрсэн нь тус салбарын нэгэн чухал түүхэн үйл явдал болов.
-
2001
Визагийн гишүүн байгууллагуудын гаргасан картын тоо 1 тэрбумд хүрсэн бөгөөд тухайн жилд карт эзэмшигчдийг залилангаас үүдсэн төлбөр төлөх хариуцлагаас хамгаалсан "Тэг Хариуцлага" бодлогыг хэрэгжүүлж эхлэв.
-
2004
Визагийн нийт дебит гүйлгээний хэмжээ олон улсын нийт кредитийн хэмжээг давав.
-
2004
Виза гүйлгээ тус бүрт нэн даруй эрсдлийн оноо өгч, дүн шинжилгээ хийдэг "шинэчлэгдсэн гүйлгээний зөвшөөрөл"-ийг нэвтрүүлэв
-
2006
Виза ашиглан хийсэн нийт гүйлгээ 4,4 их наяд ам.долларт хүрч, 1997 онд 1 их наяд хүрч байсан өмнөх түүхэн амжилтаа улам ахиулав.
-
2007
Виза бүтэц, зохион байгуулалтаа шинэчилж, шинээр олон улсын Виза корпорацийг байгуулав.
-
2008
Виза үүрэн платформыг нэвтрүүлж, хөдөлгөөнт төхөөрөмжөөр төлбөр хийх болон үнэлгээ нэмсэн үйлчилгээний хөгжлийг түргэсгэв.
-
2008
АНУ-ын олон нийтэд хувьцаагаа анх удаа санал болгосон томоохон тохиолдлуудын нэг болж, Визаг илэрхийлсэн V гэсэн хувьцааны үсгэн код Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр байрлав.
-
2009
Дэлхийн хаана байгаагаас үл шалтгаалан хэрэгцээтэй, хүссэн зүйлээ худалдан авахад төлбөр хийх илүү амар арга зам хүмүүст шаардлагатай байгаа тухай анхны олон улсын сурталчилгааны аян эхлэв.
-
2014
Visa Checkout нь аль ч төхөөрөмж дээр хэдхэн товч дарах замаар хялбар, аюулгүй онлайн төлбөр хийх боломжийг худалдан авагчдад олгодог.
-
Виза корпораци, Виза Европ компанийг худалдан авах үйл явц дууслаа.