1958 онд манай компани анх байгуулагдсан үеэс эхэлсэн бидний энгийн, эргэлт буцалтгүй алсын хараа: Бүх хүнд, бүх газарт төлбөр төлөх, хүлээн авах хамгийн шилдэг арга хэрэгсэл байх. Виза ашиглан хийсэн гүйлгээ бүр амлалт гэдгийг бид мэднэ. Амьдралаа залгуулахаар Бразилын гудамжинд хоол зарж байгаа хүн эсвэл охиныхоо сургалтын төлбөрийг төлдөг Руандагийн загасчин хэнд ч байсан бид хамгийн аюулгүй, сааталгүй төлбөр төлөх боломжийг бүрдүүлэхийг хүсч байна.
Бидний үйл ажиллагаа
Бидний технологи, инноваци банкууд, бизнесийн болон төрийн байгууллагуудад цахим төлбөрийн бодит боломжийг олгож байна.

КҮБ
Виза хүлээн зөвшөөрдөг жижиглэн худалдаа эрхлэгч, ресторан, зочид буудал, авиа компани.

Карт хүлээн авагч
КҮБ-уудад төлбөр хүлээн авах боломжийг олгодог санхүүгийн байгууллага.
.png)
Карт гаргагч
Виза карт болон төлбөрийн бүтээгдэхүүнээр хангадаг санхүүгийн байгууллага.

Карт эзэмшигч
Виза карт болон төлбөрийн бүтээгдэхүүн ашигладаг хэрэглэгч эсхүл бизнесийн байгууллага.

Дэлхий дахин дахь орон зай
Дэлхийн 200 гаруй улсад хүлээн зөвшөөрөгддөг.

Бидний түүх
1958 оноос эхлэн цахим төлбөрийг тэргүүлэн нэвтрүүлэгч.

Бид бизнесээ хэрхэн хийдэг вэ?
Бид олон улсын бизнесээ хэрхэн эрхэлдэг талаар тодорхой ойлголтыг түншүүддээ өгөх ёстой гэж Виза үздэг.