Хайсан мэдээллээ олоогүй юу эсхүл гээсэн картын талаар мэдээлэхийг хүсэж байна уу? Туслалцаа авахын тулд бидэнтэй холбогдоно уу. Одоо бидэнтэй чатаар холбогдох эсвэл и-мэйл илгээх эсхүл энд дарж манай Олон улсын хэрэглэгчдэд туслалцаа үзүүлэх төвтэй холбогдох үнэ төлбөргүй дугаарын жагсаалтыг хараарай.
Визатай холбогдох
Таны Виза картны данс
-
Таны Виза төлбөрийн картаа ашиглан хийсэн ямар нэг санхүүгийн гүйлгээний талаарх мэдээллийн Виза хадгалдаггүй. Эдгээрийг таны Виза дебит эсхүл кредит картыг гаргагч удирдан зохицуулж байдаг.
Дансны мэдээллээ үзэхийн тулд Виза карт гаргагч байгууллагадаа хандана уу. Та Виза хуулганаасаа тэдний утас, хаягийг олох боломжтой. Мөн картны ар талд утасны дугаар байж магадгүй. Түүнчлэн та өөрийн карт гаргагчийн байршлыг тогтоон түүний цахим хуудаснаас илүү мэдээллийг авах боломжтой.
-
Таны карт гаргагч зөвшөөрөгдөөгүй гүйлгээний асуудлыг шийдвэрлэхэд туслах болно. Та Виза хуулганаасаа тэдний утас, хаягийг олох боломжтой. Мөн картны ар талд утасны дугаар байж магадгүй.
Хэрэв та Виза картаа илүү хамгаалалттай болгох Визагийн санал болгож буй үйлчилгээний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Аюулгүй байдал ба хамгаалал хэсэгтэй танилцана уу.
-
Таны төлбөр хийхтэй холбогдох хэрэглэгчийн сэтгэл ханамж бидэнд маш чухал. Виза лого бүхий картаар үйлчлэгч байгууллага хэрэглэгчийн шударгаар хэрэглэж буй картыг хүлээн зөвшөөрөхгүй байх эрхгүй.
Виза компани нь 16 000 гаруй санхүүгийн байгууллагатай харилцдаг бөгөөд тэд өөрсдийн Виза картыг гаргаж, карт хүлээн авах картаар үйлчлэгч байгууллагуудыг элсүүлдэг. Эдгээр байгууллага өөрсдийн картаар үйлчлэгч байгууллагадаа нөхцөл болзол тавьдаг тул хэрэглэгчийн үйлчилгээтэй холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэнэ.
Таны Виза хуулга эсхүл Виза карт дээрх утсаар та Виза карт гаргагчдаа хандан энэ талаар мэдэгдэх нь зүйтэй. Таны Виза карт гаргагч Визагийн холбогдох дүрэм журам, хэрэглэгчийн гомдлын мэдэгдлийн анкетын талаар мөн мэдэж байгаа.
Аюулгүй байдал + хамгаалал
-
Ямар ч Виза картыг шинээр өгөхөд Виза карт гаргагчаар дамжуулан түгээгддэг. Визагийн бүх бүтээгдэхүүн ая тухтай, найдвартай, аюулгүй худалдан авалт хийх боломж бүрдүүлдэг. Виза картны талаар бусад санаа зовнисон асуултынхаа талаар карт гаргагчдаа хандаарай.
-
Виза компани шинэ загварын карт гаргахдаа эргэлзээ үүсгэхгүй байх үүднээс дэлхий дахинд санхүүгийн байгууллага, картаар үйлчлэгч байгууллага, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажилладаг.
-
Үгүй. Виза компани шинэ загварын карт гаргахдаа эргэлзээ үүсгэхгүй байх үүднээс дэлхий дахинд санхүүгийн байгууллага, картаар үйлчлэгч байгууллага, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажилладаг. Виза залилангийн байж болзошгүй үйл ажиллагааг хянахад тусалж, түүнийг карт эзэмшигчиддээ мэдэгдэх хөтөлбөрүүдтэй. Виза компаний зүгээс шинэ карт хэрэглэх үедээ итгэлтэй, хамгаалалттай байлгах үүднээс карт эзэмшигчиддээ олон давхар хамгаалалтын боломжууд санал болгохоор ажилласаар байх болно.
-
Виза картаар үйлчлэгч байгууллагын данс нээдэггүй. Гэхдээ та Виза картыг төлбөрт хүлээж авахыг хүсвэл Виза карт хүлээн авагчид хандаарай.
-
Нууц үг, ПИН дугаар эсхүл таны Иргэний үнэмлэхийн дугаар зэрэг хувийн мэдээллийг авахыг хүссэн эсхүл тэдгээр мэдээллийг шаардсан цахим хуудас руу орохыг зааварласан и-мэйл мессэжээс болгоомжлоорой. Ийм төрлийн и-мэйлүүд хууль бус байж болзошгүй бөгөөд хууль ёсны бизнесийн байгууллагын и-мэйл хаягийг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай. Хувь хүний мэдээллийг ямар ч тохиолдолд и-мэйлээр илгээж болохгүй. Хэрэв Виза компаний нэр дээр хуурамч и-мэйл хүлээж авсан бол та тус хууль бус и-мэйлийн талаар бидэнд мэдэгдээрэй.
-
Виза ямар ч тохиолдолд хэрэглэгч рүүгээ утсаар эсвэл и-мэйлээр холбогдож хувийн дансны мэдээлэл авахгүй гэдгийг та сайн ойлгох нь чухал. Визагийн дуудлагын төв нь гадагш дуудлага хийдэггүй. Хэрэглэгчид хувийн картны мэдээлэл асуусан и-мэйл болон дуудлагад хариу өгөхгүй байх нь зүйтэй бөгөөд энэ тохиолдолд орон нутгийнхаа хууль сахиулах алба, тухайн картыг гаргасан санхүүгийн байгууллагад хандах хэрэгтэй. Карт эзэмшигчид Виза компаний хариуцлагаас чөлөөлөх бодлого буюу зөвшөөрөлгүй худалдан авалтын төлбөрт хариуцлага хүлээхгүй гэдгийг мөн мэдэж байх хэрэгтэй.
Виза компанийн Хариуцлагаас чөлөөлөх бодлого зарим төрлийн худалдаа, бизнесийн карт болон тодорхой эзэнгүй урьдчилсан төлбөрт картын гүйлгээ эсхүл Визагаар хийгдээгүй гүйлгээнд хамаарахгүй. Карт эзэмшигчид өөрийн картыг хамгаалж хэрэглэн, аливаа зөвшөөрөлгүй хэрэглэсэн даруйд санхүүгийн байгууллагадаа мэдээлэх шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд карт гаргагчдаа хандана уу.
-
Визагийн холбогдолтой хохирол учирсан тохиолдлын талаар эсхүл Визагийн бүтээгдэхүүнд эрсдэлтэй байж болзошгүй зүйлийн талаар мэдээлэх бол дараах анкетыг бөглөнө үү.
Виза брэнд ба маркетинг
-
Ивээн тэтгэлэг хүссэн өргөдлийг дараах хаяг руу бичгээр явуулах хэрэгтэй.
Арга хэмжээ болон ивээн тэтгэлгийн маркетингийн газар
Виза АНУ
Ш/Х 8999
Сан-Франциско, Калифорни 94128-8999 -
Визагийн сурталчилгааны чиглэлээр сонирхсонд баярлалаа. Гэхдээ бид гаднаас сурталчилгааны санаа хүлээн авдаггүй.
-
Эрх бүхий Виза карт гаргагч болон Виза картаар үйлчлэгч байгууллагад зориулсан үйлчилгээ болгон Визагийн зүгээс өөрийн брэндийн тэмдгийг цахим хэлбэрээр мөн Визагийн өмч болох цахим хуудасны холбоосуудыг ашиглахыг зөвшөөрдөг. Зөвхөн Виза карт гаргагч, картаар үйлчлэгч байгууллага л Виза брэндийн тэмдгийг ашиглах эрхтэй. Хэрэв та Визa КҮБ эсхүл карт гаргагч бол манай Маркетингийн төвд хандаж, логоны мэдээлэл болон бусад татаж авах зүйлстэй танилцана уу.
-
Виза логоны алдарт цэнхэр, цагаан, алтан шар өнгөндөө шинэ өнгө зүс нэмж байна.
-
Виза кредит картны компани байснаа төрөл бүрийн төлбөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргадаг төлбөрийн компани болсон. Визагийн шинэ лого болон картны загвар нь Визагийн хувьслыг илтгэж байна.
-
Одоогийн лого нь Виза карт, зар сурталчилгаа, маркетинг, онлайн материалд 2006 оны 1-р сараас эхлэн гарч эхэлсэн. Одоогийн брэнд тэмдэг бүхий Виза карт, мэдэгдлүүд нь Виза туг бүхий карт, мэдэгдлүүдтэй 2011 оны 6-р сарын 30 хүртэл хамт хэрэглэгдэнэ.
Карт гаргагчаасаа асуух асуултууд
Таны Виза картыг олгосон Карт гаргагч эсхүл банк онлайн нэхэмлэх, дансны хуулга, урамшуулал авах, илүү төлбөрийн талаар маргах зэрэгтэй холбоотой ихэнх асуултад тань хариу өгч чадна.
Хэрэглэгчдэд туслах
Үйлчилгээний байгууллага ба жижиг бизнесийн дэмжлэг

Аюулгүй байдлыг хангах
Та карт эзэмшигчийн мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар мэдэж аваарай.

Мэдээллийн аюулгүй байдал

Бизнесийн нөөц боломж
Виза бүтээгдэхүүнээ бүрэн дүүрэн ашиглахад туслах материал олж авах.
Виза компаний үйлчилгээний байгууллагад зориулсан нөөцийн сангаар зочлох
Виза компаний жижиг бизнест зориулсан нөөцийн сангаар зочлох