Зарим улсуудад Виза нь Картын гүйлгээний мэдээллийг боловсруулж, компаниуд маркетингаа сайжруулах зорилгод зориулж хэрэглэгч хэн болохыг нь таниулахгүйгээр хэрэглэгчийн хэрэглээний болон маркетингийн мэдээлэл төдийгүй бусад мэдээллийг эргэлтэд оруулдаг. Энэ нь компаниудад өөрийн хэрэглэгчийн хүрээгээ тодорхойлоход нь тустай байдаг. Жишээ нь нэг дүүрэгт хэрэглэгчид бусад дүүрэгтэй харьцуулбал авто машины сэлбэг хэрэгсэлд илүү их мөнгө зарцуулж байгааг маркетингийн мэдээ харуулж болно. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь компаниудад маркетингийн үйл ажиллагааныхаа үр дүнг тодорхойлоход тусалдаг.
Визагийн маркетингийн шийдэл нь Хувь хүний мэдээллийг агуулдагүй боловч компаниудад өөрийн хэрэглэгчдийн хүрээг зорилтот маркетинг хийх боломжтойгоор тодорхойлоход тусалдаг.
Та өөрийн Картын гүйлгээний мэдээллийг Визагийн маркетингийн шийдэлд зориулж ашиглуулахыг хүсэхгүй байгаа бол энд дарж хэрхэн татгалзан гарах тухай мэдэж аваарай.