Хүчин төгөлдөр огноо: 2020 оны 6 дугаар сарын 3
Виза дахь бидний эрхэм зорилго бол таныг хамгийн тохиромжтой хэлбэрээр төлбөр төлөх, төлбөр авах боломжоор хангах юм. Бид дэлхийн хамгийн том төлбөрийн сүлжээний нэгийг ажиллуулдаг ба хамгийн найдвартай, тасралтгүй төлбөрийн боломжит туршлагыг олгох ёстой гэдгээ ухамсарладаг. Таны нууцлалыг хүндэтгэх нь бидний эрхэм зорилгын цөм нь юм. Виза нь таны мэдээлэлтэй зохих ёсоор харьцаж, таны хувь хүний мэдээлэл хамгаалагдаж буй эсэхийг баталгаажуулахад туслах Глобал Нууцлалын Хөтөлбөртэй. Манай Нууцлалын Хөтөлбөр нь бидний харьцаж буй хувийн, санхүүгийн болон бусад мэдээллийн мэдрэмтгий байдлыг тусгадаг. Энэ нь мөн Визагийн үйл ажиллагаагаа явуулдаг бүх улс, муж дахь нууцлалын хуулийн шаардлагыг тусгадаг.
Төлбөрийн технологийн глобал компани болохын хувьд Виза нь олон үүргийг гүйцэтгэдэг. Бид Виза карт гаргагч болон КҮБ-уудад үйлчилгээ үзүүлэгчийн хувиар үйлчлэхдээ, үйлчлүүлэгчидтэйгээ хийсэн гэрээгээр зөвшөөрөгдсөний дагуу зөвхөн хувь хүний мэдээллийг цуглуулж, ашигладаг. Эдгээр компани таны хувь хүний мэдээлэлтэй хэрхэн харьцаж байгаа талаар танд асуулт байвал эсвэл та өөрийн эрхээ эдлэхийг хүсэж байгаа бол тэдэнтэй шууд холбоо бариарай. Жишээ нь та өөрийн санхүүгийн байгууллага эсвэл КҮБ-ын мөнгөн урамшуулал эсвэл үнэнч хэрэглэгчийн саналд бүртгүүлсэн бол илүү их мэдээлэл авахын тулд тухайн компанитай холбогдоно уу.
Энэхүү Нууцлалын Мэдэгдэл нь Visa Inc. болон түүний салбар компаниуд нь1 хувь хүний мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, ил болгодог тухай тайлбарладаг. Визагийн зарим компани болон үйлчилгээ нь өөр нууцлалын мэдэгдэлтэй байдаг ба таныг ашиглах үед өгдөг. Бидэнд мөн хуулийн шаардлагын дагуу нэмэлт мэдээллийг олгодог нууцлалын нэмэлт мэдэгдлүүд бий. Та манай Нууцлалын Төвөөс дэлгэрэнгүй мэдээлэл авч, өөрийн нууцлалын сонголтоо ашиглаж болно.