ЕХ-ын Мэдээлэл хамгаалах ерөнхий журмын дагуу шаардсан нэмэгдэл мэдээллийг өгөхийн тулд Виза нь энэхүү нэмэлт хувтйн мэдээллийн мэдэгдлийг Европын эдийн засгийн бүсэд (ЕЭЗБ) байгаа хувь хүмүүст зориулж гаргаж байна. Эдгээр болон Визагийн Хувийн мэдээллийн глобал мэдэгдэл нь бид ЕЭЗБ-д хувийн мэдээлэлтэй хэрхэн харьцахыг тодорхойлно.
Чухал мэдээлэл: Европын эдийн засгийн бүс (ЕЭЗБ)
-
Энэ мэдээллийг Виза Корпораци нь өөрт болон холбоотой этгээдүүдэд зориулж гаргав:
Visa Inc.
900 Metro Center Boulevard
Foster City, CA 94404
USAВиза Корпораци нь Америкийн Нэгдсэн Улсад байршилтай. ЕЭЗБ дэх манай төлөөлөгч нь:
Visa Europe Limited
1 Sheldon Square
London, W2 6TT
Бүртгэлийн дугаар: Z8657396Та Визагийн Хувийн мэдээллийн глобал оффистой privacy@visa.com имэйлээр эсвэл дараах хаягаар харилцаж болно:
Visa Global Privacy Office
900 Metro Center Boulevard
Foster City, CA 94404
USA -
Визагийн Хувийн мэдээллийн глобал мэдэгдэлд бид яагаад (хувийн мэдээллийн глобал мэдэгдэлд тодорхойлсноор) хувийн мэдээлэлтэй харьцдаг болох шалтгааныг тайлбарласан. Бид зөвхөн хуулийн дагуу эдлэх эрхийнхээ үндсэн дээр хувийн мэдээлэлтэй харьцдаг. Үүнд:
- Тантай хийсэн гэрээгээ биелүүлэх эсвэл та болон тантай худалдаа хийгч хоёрын хоорондын гэрээг гүйцэтгэх эсвэл та болон таны санхүүгийн институт буюу таны картыг олгосон бусад этгээд хоёрын хоорондын гэрээг гүйцэтгэх үүднээс Виза нь төлбөрийн үйлчилгээ үзүүлж эсвэл мэдээлэл боловсруулагчийн үүргийг гүйцэтгэж байгаа үед,
- Төлбөр гүйцэтгэх, санхүүгийн дансны менежмент, гэрээний менежмент, вэбсайт ажиллуулах, бизнесийг хөтлөх ба осол гарсан үед сэргээх, аюулгүй байдал ба залингаас сэргийлэх, компанийн засаглал, тайлагнах болон хууль тогтоомж биелүүлэх гэх зэрэг үүнтэй нарийн холбоотой зорилгод,
- Таны зөвшөөрлөөр (эсвэл холбогдох хуулийн дагуу та татгалзлаа илэрхийлээгүй эсвэл татгалзан гараагүй бол) танд сурталчилгаа илгээх зорилгод эсвэл
- Дэлхий даяар бидний хувьд үйлчлэх хуулиудыг биелүүлэх зорилгод
Таны хувь хүний мэдээлэлтэй харьцах нь таны эрх болон эрх чөлөөг хязгаарлаагүй бол бид өөрсдийн буюу бусдын хууль ёсны ашиг сонирхлын үүднээс мэдээллийг ашиглаж болно. Нэн ялангуяа, таны хувь хүний мэдээллийг дараахад зориулж ашиглана:
- Аливаа халдлагаас (аюулгүй байдлын халдлага эсвэл залилан) таныг, биднийг эсвэл бусдыг хамгаалах бол,
- Чанарын хяналт, мэдээлэл хийх эсвэл хэрэглэгчийн үйлчилгээ үзүүлэх гэх мэтээр бид үйл ажиллагаагаа явуулах, хөтлөхөд шаардлагатай бол,
- Нэгдэн нийлэх эсвэл худалдан авах гэх зэргээр компанийн бизнесийн гүйлгээ хийх бол,
- Бидний үйл ажиллагаа буюу үйлчлүүлэгчтэй харилцах асуудлыг ерөнхийд нь ойлгож, сайжруулах бол.
-
Хувь хүмүүс өөрийн Виза карт болон бусад бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэж байгааг ойлгохын тулд бид профиль үүсгэх эсвэл шинжилгээ хийдэг. Энэ нь бидний бүтээгдэхүүнийг хөгжүүлэх болон бизнесийг тодорхойлоход үйлчилдэг. Энэхүү шинжилгээ нь бүтээгдэхүүнээ сайжруулах, үйлчлүүлэгч болон хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэхэд бидэнд тусалдаг. Түүнчлэн бид Визагийн картыг эрх олгоогүй ашиглахыг олж мэдэх гэх мэт аюулгүй байдал болон залилангаас сэргийлэх зорилгоор шинжилгээг ашиглагдаг.
Бид танд нөлөөлж болох танд холбогдох асуудлаар автоматаар шийдвэр гаргахгүй бөгөөд энэ нь зөвхөн (1) бид тантай хийсэн гэрээний дагуу ийм шийдвэр гаргах шаардлагатай, (2) бид хуулийн дагуу энэ технологийг ашиглах үүрэгтэй үед л үйлчлэхгүй.
-
Та Визад аливаа хувь хүний мэдээллийг өгөх шаардлагагүй. Жишээ нь та Визагийн урамшуулал эвсэл Визагийн үйлчилгээг авах эсэхээ өөрөө шийдэх эрхтэй. Та манай бүтээгдэхүүнийг болон үйлчилгээг авах эсвэл манай урамшуулалд хамрагдахын тулд бидэнд гэрээ байгуулах замаар хувь хүний мэдээллээ өгөх ёстой болно. Манай бүртгэлийн маягтад гэрээнд зориулж ямар мэдээллийг өгөх ёстойг зааж өгсөн байдаг.
Виза нь төлбөр гүйцэтгэх үйлчилгээ үзүүлж байгаа эсвэл мэдээлэл боловсруулагчаар ажиллаж байгаа бол бид таны хувь хүний мэдээллийг Виза сүлжээний дотор үйлчилгээ үзүүлэх эсвэл үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хэмжээгээр гуравдагч талаас авна.
-
Таны хувь хүний мэдээллийг Виза хэрхэн хэрэглэх талаар та сонголт хийж болно. Бидний сурталчилгааг хүлээж авахаас та татгалзах эрхийг үргэлж өөрт хадгална. Түүнчлэн таны хувь хүний мэдээллийг эзэн холбогдогчгүй, дам худалдааны мэдээллийг боловсруулахад зориулан ашиглахгүй байхыг сонгож болно. Энэхүү боломж болон бусад боломжуудыг ашиглахын тулд энд дараарай.
Виза нь хувь хүний мэдээлэлдээ нэвтрэх, мэдээллийг засах, устгах эсвэл хязгаарлах ЕЭЗБ-д оршин суугчдын эрхийг хуулийн дагуу хүндэтгэж үзнэ. Виза нь мэдээллийг хянаж байгаа бол:
- Таны хувь хүний мэдээллийг Виза хадгалж үлдсэн эсэхийг та мэдэж авах эрхтэй. Та хувь хүний мэдээллийнхээ хуулбарыг биднээс шаардах эрхтэй буюу зарим тохиолдолд бид танд дам мэдээлэл хянагчийн тухай мэдээллийг гаргаж өгнө. Таны мэдээлэл буруу эсвэл бүрэн бус бол та засаж, залруулахыг шаардах эрхтэй.
- Таны хувь хүний мэдээллийг бид боловсруулах зөвшөөрлөөс та татгалзаж болно.
- Түүнчлэн та хувь хүний мэдээллээ устгуулах эсвэл зарим хэсгийг хасуулахыг хүсч болно. Бид таны зөвшөөрөлд үндэслэж таны хувь хүний мэдээллийг боловсруулах бол та өөрийн зөвшөөрлөө хэдийд ч эгүүлэн татаж болно.
- Энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд privacy@visa.com хаягаар эсвэл дээр заасан хаягаар Хувийн мэдээллийн глобал оффис руу бичгээр хандаж болох ба манай хувийн мэдээллийн багийн гишүүн танд үйлчлэх болно. Бид таны хүсэлтийг хүлээж авахын тулд таны хэн болохыг таньж мэдэх ёстойг анхаарна уу.
Виза нь мэдээлэл боловсруулагчийн хувьд таны хувь хүний мэдээллийг боловсруулж байгаа бол энэ хүсэлтүүдтэй холбогдож таны асуудлыг бидний үйлчлүүлэгчид (таны Виза карт гаргагч гэх мэт) хүргүүлэх болно. Виза нь хуульд заасны дагуу өөрсдийн үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтэд хариу өгдөг.
Бид таны хувь хүний мэдээллийг хууль зөрчилж боловсруулж байна гэж та үзэж байгаа бол гомдлоо Визагийн Мэдээлэл хамгаалах ажилтанд гаргаж болох ба түүнтэй Визагийн Хувийн мэдээллийн глобал оффис эсвэл дээд шатны албан тушаалтантай холбогдож холбоо барина.
-
Визагийн Хувийн мэдээллийн глобал мэдүүлэгт зааснаар таны хувь хүний мэдээллийг Америкийн Нэгдсэн Улс, Сингапур, Австрали буюу ойролцоо түвшний хувийн мэдээлэл эсвэл дата хамгаалах хуультай бусад орнуудад шилжүүлж, хадгалж эсвэл боловсруулж болно.
Хувь хүний мэдээллийг Европын эдийн засгийн бүс эсвэл Швейцариас гадна шилжүүлсэн тохиолдолд Гэрээний стандарт нөхцлийн дагуу зохих ёсоор хамгаалдаг. Гэвч бид холбогдох Компанийн дүрэм журамтай хүлээн авагчид эсвэл ЕХ-АНУ ба/эсвэл Швейцарь-АНУ Хамгаалалтын хүрээнд гэрчилгээ авсан Америкийн Нэгдсэн Улсын хүлээн авагчдад шилжүүлж болно.
Та хил дамнан дамжуулах талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл эсвэл Стандарт гэрээний нөхцлүүдийн хуулбарыг авахыг хүсвэл privacy@visa.com хаягаар имэйл бичээрэй.
-
Бид дээр заасан зорилгод нийцсэн хугацааны туршид болон хуулийн дагуу шаардсан эсвэл зөвшөөрсөн хугацааны туршид таны хувь хүний мэдээллийг хадгална. Таны хувь хүний мэдээллийг хадгалах хугацаа нь мэдээллийг цуглуулсан зорилго, хэрхэн ашиглах болон хуулийн дагуух шаардлагаас шалтгаална. Та privacy@visa.com хаягаар эсвэл дээр заасан хаягаар Хувийн мэдээллийн глобал оффис руу бичгээр хандаж өөрийн хувь хүний мэдээллээ устгуулах хүсэлт гаргаж болно. Бидэнд таны мэдээллийг хадгалах хуулийн дагуу эрх байхгүй бол бид холбогдох хуулийн дагуу мэдээллийг устгана.