© 1996-2023 Visa. Бүх эрхийг хамгаалсан.
Энэхүү журмыг шинэчилсэн мэдээ илгээх замаар Виза шинэчлэх эрхтэй. Та энэхүү шинэчлэлийг дагах үүрэгтэй ба хүчин төгөлдөр дүрэм журамтай тухай бүр танилцаж байхыг танд зөвлөж байна.
Виза Олон Улсын Үйлчилгээний Холбоо нь www.Visa.com болон таны хувь хүний мэдээлэл, үзвэр, зугаа цэнгэлд зориулсан ба холбогдох хуудсуудыг хариуцдаг. Мэдээлэл олж авах, буулгаж авах болон бусад байдлаар Виза вэб хуудсыг чөлөөтэй ашиглаарай. Үүний зэрэгцээ та Виза вэб хуудаст нэвтэрснээр дараах дүрэм журам, холбогдох бүх хууль тогтоомжийг баримтлах ёстой гэдгийг анхаарна уу. Виза вэб хуудаст нэвтэрч ашигласнаар та энэхүү дүрэм журмыг ямар нэг хязгаарлалт, онцгой боломжгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа ба маргаан үүссэн үед та Визатай тохиролцож болох аливаа тохиролцоонд энэ журмуудыг баримтална гэдгийг зөвшөөрч байна. Та энэхүү дүрэм журмыг хүлээн зөвшөөрөхгүй бол Виза хуудсыг ашиглах хэрэггүй.
Үүний дээр Виза АНУ-ын вэб хуудас нь үүнд тохирсон хувийн мэдээлэл хамгаалах бодлоготой болохыг анхаарна уу. Бусад улс эсвэл бүс нутгийн вэб хуудаст эсвэл Виза АНУ өмчилж эсвэл ажиллуулж байгаа бусад вэб хуудаст зочлохдоо та хуудас бүрд ногдох хувийн мэдээлэл хамгаалах бодлогыг унших хэрэгтэй. Учир нь үүнд ялгаатай нөхцөл болзол тавьж магадгүй.