• Визагийн нийгэмд үзүүлэх нөлөөллийн санаачилгууд

    Виза нь хаа сайгүй хүн бүр хөгжих боломжтой хүртээмжтэй, тэгш, тогтвортой эдийн засгийн өсөлтийг ахиулахын төлөө байдаг.

Бид хаа сайгүй хүн бүрийг хөгжөөсэй гэж хүсдэг

Нийгэмд үзүүлэх нөлөө нь Визагийн хүн бүрд хүртээмжтэй, тэгш, тогтвортой өсөлтийг ахиулах үүрэг амлалтын нэг хэсэг юм. Уламжлал ёсоор хангалттай үйлчилгээ авч чаддаггүй хүмүүст хүрч, эдийн засгийн амьжиргаа, бизнес, олон нийтийн холбоог нь сайжруулахад тусалж чадахуйц нөөцийг олж авах боломжийг тэдэнд олгохын тулд сүлжээнийхээ цар хүрээ, бүтээгдэхүүн, санхүүгийн нөөц, ажилчдын хамтын мэдлэг чадвар, хүчин чармайлтыг ашигладаг санаачилгыг чиглүүлэхэд бидний гол анхаарал төвлөрдөг.

Жижиг бизнес

50 M

Бид цахим тэгш байдлыг хөгжүүлэх ажлын хүрээнд 2023 он гэхэд дэлхий даяар 50 сая жижиг, бичил бизнесийг цахим хэлбэрээр идэвхжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Тэгш байдал ба оролцоо

500 M

Бид 2020 он гэхэд 500 сая банкгүй/боломжгүй хүмүүст цахим төлбөрийн дансанд нэвтрэх боломжийг олгох зорилгоо биелүүлж, ажлаа үргэлжлүүлэн хийж байна.

Олон нийт

85 %

Манай ажилчдын 85% нь хэдийн 2021 оны санхүүгийн жилд багтан нийгэмд хувь нэмрээ оруулах зорилгоор Виза хөтөлбөрт хамрагдсан .


Онцлох хөтөлбөр, түншлэл


Өөрчлөлтийг хийж буй ажилтнууд

Виза нь ажилтнуудыг тусламж хэрэгтэй байгаа хүмүүс, олон нийтэд зориулан сайн дурын үйл хийх, хандив өгөх эсвэл чадавхжуулах гэх мэт өөрсдөд нь урам зориг өгөх арга замаар нөлөөлөл бий болгоход нь уриалж, дэмжиж ажилладаг.

Виза сан