Олон соёлын системтэй баг таны бизнест туслах дөрвөн шалтгаан
Энэ блогийн нийтлэлийг жижиг бизнесийн төрөл зүйлийн талаарх есдүгээр сарын сэдвийн нэг хэсэг болох Виза Бизнест зориулан бичсэн юм. Сар бүр Виза Бизнес таны бизнес, таны ажилтан, таны үйлчлүүлэгчид болон таны өөрт тань анхаарал халамж тавих арга хэмжээ авахад чиглэн, хэрэгжүүлж болох санааг санал болгож ажилладаг. Үр өгөөжтэй шийдлийг, гүн гүнзгий мэдээлэл, найдвартай эх үүсвэрийг олохын тулд, манай Facebook хуудсанд Well Sourced by Visa Business зочилно уу.
Олон жил ганцаараа (бизнес шатах, бүхнийг ганцаараа оролдож үзэх) бизнес хийхээс авахуулаад "минийхээс хамаагүй илүү дээд түвшиний багтай болох хүртлээ ажиллахдаа", би сайн багаар хүрээлүүлэхийн хүчийг мэдэрч ойлгосон.
Үнэндээ би үүнийг үнэлж барашгүй гэж хэлэх хүртэл явах болно. Иймээс бизнес эрхлэгчийн хувьд бид өөрсдийн сул талуудаа ашиглан давуу талууддаа төвлөрч чадах билээ. Хувийн давуу талуудаа нэгтгэснээр хүчтэй багийг бүрдүүлж чадах болно.
Харин олон салбарыг хамарсан олон соёлт багтай байх гэж юу вэ?
Би дэлхийн дахины багийн гишүүд болон чөлөөт уран бүтээлчидтэй ажиллах сайхан байснаас гадна хувь хүний хувьд надад их зүйл зааж сургасан, намайг үйлдлээ болон тэд нартай харилцах харилцаагаа илүү ажигладаг болгосон гэж бодож байна.
Ихэнх тохиолдолд бид төрөлжсөн баг бүрдүүлэхийн үнэ цэнийг дутуу үнэлдэг ба одоо болон ирээдүйд үүнийг идэвхитэй эрэлхийлэхийг хүсэх хэд хэдэн шалтгаан бий. Төрөлжсөн багтай байхын бүх ач тусаас хамгийн түрүүнд дэлхийн хэмжээний багтаа ажиллахдаа хялбар тараасан хэд хэдэн аргыг хуваалцах болно.
Олон соёлын систем гэж юу вэ?
Бүх сайн зүйлүүдийн талаар дэлгэрэнгүй ярихаас өмнө эхлээд олон соёлын системийн тухай хэлэлцэе. Олон соёлыг өөр өөр гарал үүсэл, яс үндэс, иргэний харьяалал, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлага зэргээр илэрхийлэгдсэн бүлэг хүмүүс гэж тодорхойлсон байдаг.
Таны ажлын байранд үүнийг Африк, Канад, Шинэ Зеландаас ирсэн, Бурханы шашинтай эсвэл Католик шүтлэгтэй, шашин шүтлэггүй хүмүүсээр багаа бүрдүүлнэ гэж ойлгож болох юм. Танай багт хар, цагаан эсвэл ягаан арьстан (та мэдэхгүй байж магадгүй!), гетеросексуал эсвэл ижил хүйстэн гишүүд байж болно гэсэн үг. Гол санаа нь та ялгаварлан гадуурхлыг таягдан хаяж, дахин давтагдашгүй хүмүүст багийн үүдээ нээх юм.
Та идэвхитэйгээр эсвэл зөнгөөрөө багаа нэгэн ижил байлгаж байгаа бол та олон соёлын ялгарлын давуу ач тусыг алдаж байгаа хэрэг болно.
Тэгээд тэд юу вэ? Энэ талаар ярилцья.
Олон соёлын системийн ач тус
Та энэ хуучны мэргэн үгийг сонссон уу Дуучин шувууг агнахын тулд, "Та тэр хүний талаас юмыг бодож үзэх хүртлээ түүнийг хэзээ ч ойлгохгүй", дараа нь та үүнтэй хамт хаашаа явж байгаагаа мэдэх болно Та бизнесээ босгож байхдаа маш олон хүмүүсээр хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэхийг хүсэж болох ч бусад хүмүүс таныг хэрхэн харахыг бодож үзэлгүйгээр үүнийг хийж чадах уу?
Олон соёлыг хослуулснаар өөр өөр амьдрал туулсан хүмүүсийн санад бодолтой танилцах боломж үүсдэг. Ийм өөр өөр амьдралын туршлагуудыг үнэлж барашгүй билээ. Тэд шинэ санааг хөгжүүлэх, нээлттэй сэтгэхүйтэй болоход дэмжих, танай багийг бага шүүмжлэмтгий болоход тусалдаг.
VEOHRC болон Европын Холбооны комисс багтсан өөр өөр хэд хэдэн бүлгийн явуулсан Судалгаанаас үзэхэд олон соёлын системтэй ажлын байранд бүтээж нэмэгдээд зогсохгүй практик ашгийг нэмэгдүүлдэг байна.
Сайн бизнесийн төлөө ямар байх бол!
Тэдний судалгаагаар олон төрөлжилтийн ачаар сайжирсан гурван салбар байдгийг илрүүлжээ.
- Бүтээгдэхүүн гаргах — Олон үндэстний үнэ цэнийг ойлгож үнэ цэнийг ойлгож үнэлдэг учраас олон соёлын системт баг зорилтот хэрэглэгчдэд зориулан шинэ бүтээгдэхүүн гаргахад хамтран ажиллахад илүү чадамжтай байдаг.
- Үйл ажиллагаа — Танай баг хэр их олон соёлтой байна төдий хэмжээгээр та амралтын өдрүүд болон практик ёс гэх мэт соёлын ялгааны талаар илүүг сурч мэднэ. Эдгээр ялгааг хүлээн зөвшөөрснөөр та танай багийн гишүүд илүү зөвшөөрөгдсөнөө мэдэрч, танай багаас гарах магадлал бага болдог. Халаа сэлгээ бага, ажилчид илүү их оролцож байна гэсэн үг үү? Яг тийм!
- Маркетинг — Танай хэрэглэгчид төрөлжих боломжтой учраас яагаад өөрийн төрөлжилтийг тэднийг итгэлд тулгуурлан бий болгож болохгүй гэж? Танай баг хэдий чинээ төрөлжсөн байна тэр хэмжээгээр танай хэрэглэгчид илүү өндөр үнэ цэнэ өгөх болно.
Google Hangouts болон Skype-ийг харилцан уялдуулж ашигла
Шинэ санаагаа харилцан солилцон хөгжүүлэх, цаашдын төслүүдийн талаар хэлэлцэх, хүн бүр долоо хогт юу хийж байгааг харахыг хүсвэл багийн гишүүдтэйгээ онлайн хурлыг тогтмол хийж байх нь чухал. Азаар ингэж харилцахад хамгийн тохиромжтой хоёр том хэрэгсэл байна. Тухайлбал Google Hangouts ба Skype.
Хэрвээ та групп дуудлага хийхийг хүсвэл Google Hangouts хамгийн сайн чат. Та дэлгэцээ хуваалцаж, баримт юмуу файлыг нэг нэгэндээ илгээх, бүх гишүүдийг нэг дэлгэцэнд харж болно. Долоо хоногийн уулзалтыг чөтгөрийн эвэр болон ханхүүгийн титэм өмсөх зэргээр зугаатай мөн ажил хэрэгч байдлаар өнгөрөөж болох талаар дурьдсан билүү?
Нөгөө талаар Skype хямд үнэтэй дуудлага хийх боломжийг санал болгодог учраас гадаад оронд байгаа багийн гишүүдтэйгээ утсаар ярих бол түүнийг ашиглан хямд үнээр ярих эсвэл үнэгүй хувилбарыг ашиглан нүүр нүүрээ харан ярилцаж болно.
Цагийн бүсүүдтэй танилцах
Өөрөө бизнесийн төв болох үед өөр өөр цагийн бүсүүдэд ажиллах амаргүй байдаг, харин над шиг дэлхийг тойрон нисэж байгаа үед аль цагийн бүсэд байгаагаа санах, багтайгаа ажиллахад илүү хэцүү болдог.
Миний олсон хамгийн шилдэг онлайн хэрэгсэл бол WorldTimeBuddy.com юм. Энэ үнэ төлбөргүй үйлчилгээ таныг 4 өөр цагийн бүсийг сонгох боломжийг олгох бөгөөд та хийх зүйл бол ердөө л өөрийнхөө цагийг гүйлгэн харж багийн цагийн бүстэй хэрхэн тохирч байгаагхарж болно.
Хэрвээ та үүнийг багтайгаа хуваалцахыг хүсвэл та "Энэ холбоосыг үзэх" сонголтон дээр дарж хурлын цагийг тодруулсан өөрийнхөө цагийн бүсийн зургийг нийт багийн гишүүддээ и-мэйлдэж болно.
Санал болгох өөр нэг хуваарь төлөвлөлтийн хэрэгсэл бол timeanddate.com/meetings билээ. Дуудлага хийх, багийн хурал болон бусад уулзалтыг зохион байгуулах цагийг товлоход хамгийн сайн нь юм. Хэцүү байдлаас нэг хоёр удаа аварч байсан!
Хаана ч явсан баримт материалаа хуваалцаж байх
Та ажилаа зохицууллаа, зөв цагийн бүстээ тохируулан хурлаа хийлээ, харин баримт бичгээ нийт багийн гишүүдтэйгээ хэрхэн хуваалцах вэ? Dropbox болон Google Drive-ыг ашиглавал зураг, медиа файл, баримтуудыг хялбархан хуваалцана.
Google Drive бол Gmail ашиглаж байгаа хүн бүрт үнэгүй дагалддаг. Та ямар ч төрлийн хавтас, дэд хавтас, баримтуудыг Word, Excel, PowerPoint болон бусад хэлбэрээр үүсгэж болно. Та юу хүссэнээ хуваалцах, танай багийн гишүүд тодорхой файлуудад ямар түвшинд нэвтрэх боломжийг сонгож болно.
Хэрвээ та багийн гишүүддээ баримтыг засварлах эрх олгох бол та түүнийг нээлттэй болгож болохоос гадна баримтыг зөвхөн унших хэлбэрээр оруулж болно.
Үүнтэй адилаар Dropbox 16GB хүртэл датаг үнэ төлбөргүй санал болгохоос гадна медиа файлууд юмуу PDF хувилбараар үүлэн хэлбэрээр хадгалахад хамгийн тохиромжтой. Эндээс та тодорхой баримтыг багийн гишүүд болон хэрэглэгчддээ холбоос хэлбэрээр хуваалцаж болно.
Таны харсанчлан олон соёлын системтэй багтай байх нь өсөн дэвжиж байгаа бизнест маш их ач тустай байдаг. Өөр өөр үзэл бодол, туршлага, мэдлэгийг санал болгодог гишүүдээс бүрдэх багтай болсноор хэрэглэгчиддэ зориулсан хамгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахад туслах болно.
Таныг дэлхийн хаана ч байсан хүн бүртэй холбогдоход ямар ч бэрхшээл гарахгүй. Дээр дурьдсан багажуудыг практикт хэрэглэвэл та болон таны соёлын ялгаатай баг интенетээр довтолгон таны хэрэглэгчдийн яг хүсэж байгаа зүйлийг нь танд өгч чаддаг.
Энэ блогийг Виза Бизнесээс ивээн тэтгэсэн бөгөөд блог хөтлөгч энэ нийтлэлээр өөрийн үзлээ хуваалцсаны төлөө Визагаас төлбөр авсан. Энд илэрхийлсэн үзэл бодлууд Visa-гийнх бус харин зөвхөн блог хөтлөгчийн бодол болно. Шинэчилсэн Facebook хуудсыг үзэхийн тулд http://facebook.com/visasmallbiz-д зочилно уу: Well Sourced by Visa Business. Энэ хуудас жижиг бизнес эрхлэгчдийг боловсролын эх сурвалжид нэвтрэх, бусад бизнес эрхлэгчдийн амжилтын түүхтэй уншиж танилцах, бусад хүмүүстэй харилцах, бизнесээ илүү үр ашигтай эрхлэхэд туслах зөвлөгөө олж авах сурвалжийн үүрэг гүйцэтгэдэг. Жижиг бизнес эрхлэгчдийн амжилтанд чухал хэрэгтэй сэдвийн чиглэлээр энэ хуудас сар бүр шинэ сэдвүүдийг танилцуулдаг. Визагийн жижиг бизнесийн шийдлийн талаарх нэмэлт мэдээлэл, заавар зөвлөгөөг авахын тулд @VisaSmallBiz хуудсыг дагаж http://visa.com/business сайтаар зочилно уу.