Сайжирсан мөнгөн хөрөнгийн урсгал, илүү хурдан биелэлт
Утсаар амласан амлалт, шуудангаар ирүүлсэн хандиваас ялгаатай нь Виза ашиглан хийсэн хандив илүү шуурхай бөгөөд хүчингүй чек байх эрсдэлгүй. Танай ашгийн бус байгууллага дугтуй нээж, чек ялган, гар аргаар хандит боловсруулалт хийхэд зарцуулдаг хүний нөөцийн зардлаа хэмнэх боломжтой. 2012 оны судалгаанаас харахад төлбөрийн карт хүлээн авдаг судалгаанд оролцсон АНУ-ын компаниудын 69% нь ямар нэг байдлаар бэлэн мөнгөний менежментийн үйл явц нь сайжирсан болохыг анзаарсан байна1.
Виза картыг төлбөрт хүлээж авсны өөр нэг давуу тал нь давтагдах хандивыг автоматаар хүлээн авах тохируулга хийснээр хандивлагчийг хадгалан үлдэх, илүү найдвартай, урьдчилан таамаглах боломжтой санхүүжилтийн эх үүсвэртэй болох нь юм. Таны хандивлагчийн картны мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд автоматаар шинэ дансны мэдээллийг аюулгүй солилцох үйлчилгээ болох Виза данс апдайтерт таны карт хүлээн авагч банк таныг бүртгүүлэх боломжтой.
1 Эх сурвалж: 2012 Виза жижиг бизнесийн бэлэн мөнгөний менежментийн судалгаа
Виза данс апдайтерийн талаар олж мэдэх