Төлбөр төлөгдсөн эсэхийг шалгахад маш их нөөц бололцоо зарцуулагдана. Хэрэглэгчдэд Виза картаар төлбөр төлөх гэх мэт илүү олон аргаар төлбөр төлбөх боломж олгосноор танай үр ашиг, мөнгөн хөрөнгийн урсгал сайжирна.
Картыг төлбөрт хүлээж авахыг хялбарчлах болон төлбөр нэхэмжлэгчдийн зардлыг бууруулахын тулд Виза идэвхтэй ажиллаж байна. Онлайн төлбөр төлөлт хурдтай нэмэгдэж, хэрэглэгчид - ялангуяа залуучууд - дахин давтагдах төлбөрийг автоматжуулах болон Виза карт ашиглахтай холбоотой давуу талуудыг ашиглах хүлээлттэй болжээ. Сүүлийн хоёр жилд 10 хэрэглэгч тутмын 3 нь хэрэглээний төлбөр төлөх аргаа өөрчилсөн бөгөөд үүний хамгийн түгээмэл дурдагдсан шалтгаан нь илүү ая тухтай төлбөр төлөх арга олох гэж дурдсан байна.1
КҮБ давтагдах төлбөрийг автоматжуулах замаар эсвэл картын мэдээллийг утсаар буюу онлайн хүлээн авах замаар Виза картыг төлбөрт хүлээж авч болно.
1 Эх сурвалж: Aite группын тайлан: Америкчууд хэрхэн хэрэглээний төлбөрөө төлдөг тухай: Хэрэглээний төлбөр төлөлтийн хэмжээ, суваг, аргуудын төсөөлөл, 2010–2013