МОНГОЛ ОЛОН УЛСЫН ВИЗА КАРТ ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ЭМНЭЛГИЙН ХӨНГӨЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

 

Монголоос олон улсын виза карт эзэмшиж байгаа үйлчлүүлэгч БНСУ-ын шилдэг эмнэлэгүүдэд чанартай үйлчилгээ авах ба виза карттай хамтарч ажилладаг байгууллагуудын онцгой хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой.

Харилцагч эмнэлэгүүд болон үйлчилгээний хямдралын хэмжээ

Урьдчилан сэргийлэх үзлэг Сөүлийн их сургуулийн эмнэлэг (SNUH Healthcare Center Gangnam)
  • 20% хямдрал – Нарийвчилсан урьдчилан сэргийлэх үзлэг
Гангнам ЧА эмнэлэг (CHA Gangnam Medical Center)
  • 20% хямдрал – Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг
АНАМ эмнэлэг (Korea University Anam Hospital)
  • 37% хямдрал – Нарийвчилсан урьдчилан сэргийлэх үзлэг
Raffles эмнэлэг – Сингапур (Raffles Hospital – Singapore)
  • 10% хямдрал - Нарийвчилсан урьдчилан сэргийлэх үзлэг
HealthConnexion эмнэлэг – Сингапур (HealthConnexion Medical Clinic @ Farrer Park Hospital Singapore - Singapore)
  • Standard Plus (S) Урьдчилан сэргийлэх үзлэг
Хүүхдийн вакцинжуулалт Гангам ЧА эмнэлэг (CHA Gangnam Medical Center)
  • 20% хямдрал – 5 төрлийн үүсгэгчийн эсрэг нэг удаагийн вакцин
Эмэгтэйчүүд Seoul station – ЧА нөхөн үржихүйн төв (CHA Fertility Center Seoul station)
  • 37% хямдрал – Папиллома вирусын вакцин
Гангнам ЧА эмнэлэг (CHA Gangnam Medical Center)
  • 3% хямдрал – Үргүйдлийн эмчилгээ (IVF)
Залуужуулах эмчилгээ Chaum эмнэлэг (Chaum Life Center)
  • 20% хямдрал – FMS үүдэл эсээр нүүр залуужуулах эмчилгээ + 10% татвар буцаалт
View гоо сайхны эмнэлэг (View Plastic Surgery Hospital)
  • 50% хямдрал – Утсан давхраа + 10% татвар буцаалт
  • Үнэгүй хаван буулгах эмчилгээ (1 удаа)
Ppeum гоо сайхны эмнэлэг (Ppeum Clinic (Myeong-dong)
  • 20% хямдрал – Shurink арьс татах лазер (300shots) + 10% Taтвар буцаалт
Солонгос уламжлалт эмчилгээ Lee Moon Won уламжлалт эмчилгээний эмнэлэг (Lee Moon Won Korean Medicine Clinic)
  • 20% хямдрал – Үс халзралтын, хуйхны эмэн эмчилгээ
Тураах эмчилгээ Seoul 365mc эмнэлэг (Seoul 365mc Hospital)
  • 20% хямдрал – LAMS® өөх соруулах эмчилгээ + 10% Taтвар буцаалт
  • Үнэгүй 3D биеийн анализ болон ЭХО
  • Үнэгүй хаван буулгах эмчилгээ (3 удаа)
Гоо сайхан LaPrin Aesthetic эмнэлэг (LaPrin Aesthetic Medical)
  • 30% хямдрал – Нүд орчмын хар туяа арилгах эмчилгээ + 10% Taтвар буцаалт
Үе мөч MEDREX эмнэлэг (MEDREX Hospital)
  • 30% хямдрал – REBORNCELL үүдэл эсээр сэргээх эмчилгээ
Нүд BalGeunSeSang нүдний эмнэлэг (BalGeunSeSang Eye Clinic)
  • 10% хямдрал – 3D Smile Lasik лазер эмчилгээ

Нөхцөл:

  1. Хөтөлбөр нь 2020 оны 01-р сарын 22-ны өдрөөс 2021 оны 12-р сарын 31-ны өдрийг хүртэл хэрэгжинэ.
  2. Та Openbay компанийн Монгол дахь салбараар дамжуулан захиалга өгөх бөгөөд өөр байгууллагаар захиалга өгсөн тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.
  3. Монголоос авсан олон улсын виза (зээлийн болон дебит) картаар бүтэн төлбөрөө хийсэн тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой. Бусад төрлийн карт эсвэл бэлэн мөнгөөр төлбөрөө хийсэн тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.
  4. Эмнэлгийн зүгээс үзүүлж буй өөр төрлийн хөнгөлөлт болон урамшуулалд хамрагдсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.
  5. Эмчилгээгээ хийлгэж дууссаны дараа эцсийн байдлаар төлбөрөө хийх үедээ хөнгөлөлт эдлэх боломжтой. Харин нэгдсэн эмнэлгийн тохиолдолд үйлчлүүлэгч эмчилгээгээ дуусгаж төлбөрөө хийх ба виза картаар хийсэн төлбөрөөс хөнгөлөлтийн хувийг тооцон татвар суутгасны дараа буцаан олголт хийнэ. Буцаан олголт хийхдээ хэрэглэгчийн өөрийн хувийн дансруу шилжүүлнэ.
  6. Эмчилгээтэй холбоотой бүхий л хариуцлагыг эмнэлэг хариуцах ба эмнэлэг болон өвчтөний хооронд маргаан үүссэн тохиолдолд виза карт болон зуучлагч Openbay компани хариуцлага хүлээхгүй болно.
  7. Эмчилгээ үзүүлж буй эмнэлэг нь энэхүү хөтөлбөрт хамаарагдаж байгаа бүтээгдэхүүн болон үйлчилгээ, эмчилгээний цорын ганц нийлүүлэгч юм. Иймд карт эзэмшигч өөрийн авч буй бүх үйлчилгээ, эмчилгээ болон худалдан авалт нь карт эзэмшигч болон эмнэлэг хоорондын хэлцэл гэж ойлгон, зөвшөөрөх ба Visa компани уг хэлцэлд ямар нэгэн тал болохгүй юм.

      [Contact Information] 

    • Openbay Mongolia оффис (Ажлын цаг Дав-Ба 10:00-17:00) 
    • Вебсайт: mn.openbaymed.com
    • И-мэйл: [email protected]
    • Утас: +976-7595-6996
    • Languages supported: Mongolian, Russian, English

Урамшууллын талаархи бүх мэдээлэл нь үйлчилгээ үзүүлж буй түншийн өгсөн мэдээлэлд үндэслэсэн болно. Виза тухайн мэдээллийн үнэн зөв эсэхийг баталгаажуулахгүй. Үйлчилгээний урамшуулал хүчинтэй, үндэслэлтэй эсэхийг мэдэхийн тулд та өөрийн үйлчилгээ үзүүлэгчтэй шууд холбоо барина уу.

Эргэлзээг арилгах зорилгоор: Виза тус картыг эзэмшигчдэд урамшуулал олгосон этгээд мөн боловч урамшууллын үндсэн бүтээгдэхүүн/үйлчилгээг үзүүлж буй цорын ганц байгууллага нь Визагийн түнш байгууллага юм. Иймд Visa карт эзэмшигч нь энэхүү урамшууллын дагуу аливаа бүтээгдэхүүн/үйлчилгээг худалдан авах нь Үйлчилгээний түнш болон бүтээгдэхүүн/үйлчилгээг худалдан авсан этгээд нарын хооронд гэрээ байгуулагдах үндэслэл болдог гэдгийг ойлгох бөгөөд Виза үүнд ямар нэгэн байдлаар оролцоогүй, ирээдүйд оролцохгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.

Тус урамшуулалд хамаарч буй бүтээгдэхүүн/үйлчилгээг хэрэглэхийг хүссэн эсвэл хэрэглэж байгаа тохиолдолд, Виза карт эзэмшигчид дараахийг ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой:
 

  • Карт эзэмшигчийн аливаа бүтээгдэхүүн/үйлчилгээг худалдан авах, худалдан авах оролдлогоос үүссэн аливаа нэхэмжлэл, гомдол, зөрчил ("нэхэмжлэл") – ийг Виза карт эзэмшигч шууд холбогдох компанитай шийдвэрлэх бөгөөд карт эзэмшигч нь Виза байгууллагын эсрэг ямар нэгэн эрх шаардах ёсгүй.
     
  • Дээр дурьдсан зүйлийн зэрэгцээ, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд Виза нь энэхүү урамшууллын хүрээнд олгогдсон бүтээгдэхүүн/үйлчилгээг хэрэглэх, хэрэглэхийг оролдсоноос үүссэн алдаа, бие махбодид учирсан гэмтэл, үхэл, хуурамч шинж тэмдэг, бусад гэмтэл, хохирол, өртөг зэрэгт эрхийнхээ дагуу (шууд болон шууд бус) ямар ч хуулийн хариуцлага хүлээхгүй.