Визa Ready гэж юу вэ?
Мобайл ПОС (mPOS)
Өмнө байгаагүй боломжийг ашиглах.
Мобайл ПОС шийдэл нь төлбөрийн экосистемийг хурдтай өөрчилж байна. Визa Ready хөтөлбөр нь ухаалаг утас, таблет, эсхүл зориулалтын утасгүй төхөөрөмжийг төлбөр хүлээн авах боломжтой болгох техник, програм хангамжийн сертификат авах үйл явцын зэрэгцээ үйлчилгээний байгууллага, карт хүлээн авагчид орлогоо өсгөх шинэ сайхан боломжуудыг олгоно.
Үүлэн Технологид Суурилсан Төлбөр Тооцоо
Арилжааны найдвартай аргыг идэвхжүүлэх.
Мобайл төлбөр тооцоо дэлхий дахинд хурдтай хөгжиж байна. Визa Ready хөтөлбөр нь үүлэн технологид суурилсан төлбөрийн шийдлийг баталгаажуулж, өөрсдийн үүлэн технологид суурилсан төлбөрийн аппликейшн хөгжүүлэх хүсэлтэй санхүүгийн байгууллагууд болон түншүүддээ програм хангамж хөгжүүлэх багц санал болгодог.
Зүйлсийн Интернэт
Төлбөрийн хязгааргүй боломжуудыг нээх.
2020 он гэхэд 50 тэрбум гаруй төхөөрөмж интернэттэй холбогдох болно. Визa Ready хөтөлбөр нь машин, цаг, зүүлт хэрэгсэл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, жижиглэн худалдааны орчинд аюулгүй төлбөрийн боломжийг бүрдүүлж, төлбөр хийхтэй холбогдох хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дараагийн шатанд хүргэдэг.
Бизнес Шийдлүүд
B2B төлбөрийн шийдлүүдийг нэгтэж хялбарчлах
Визa Ready хөтөлбөр нь сайжруулсан мэдээлэл, виртуал карт нэгтгэл, төлбөрийн автоматжуулалт, төлбөрийн хяналт зэргийг хамааруулсан баталгаажуулсан B2B төлбөрийн шийдэл авах боломжийг технологийн компанид олгодог. Баталгаажуулалт нь танай шийдэл Визагийн шаардлага, аюулгүй байдлын стандартад нийцсэн гэдгийг батлах бөгөөд тус шийдлийг нэвтрүүлэх, хүлээн авах явцыг хурдасгах зорилгоор Баталгаажсан Шийдэл жагсаалтад нэмж оруулна.
Миний шийдлийг баталгаажуулах

Таны шийдэл баталгаажсанаар танд дараах боломжууд бүрдэнэ:
- Шийдлээ зах зээлд хурдтай нэвтрүүлнэ
- Виза компаний мэдээлэл, лиценз, шилдэг туршлагуудыг авах боломжтой болно
- Танай шийдэл холбогдох стандартуудад нийцэж байгаа эсэхийг тодорхой болгох
- Өөрийн шийдлийг хөгжүүлэхэд туслах апп, багаж хэрэгслүүд, үйлчилгээг авах
- Визa Ready хөтөлбөрийн маркетингийн дэмжлэгийн ач холбогдол
Визa Ready болох
1-р алхам:
Порталаар зочилж, бүртгүүлэх
2-р алхам:
Визa Ready шаардлагуудтай танилцаж, хангах
3-р алхам:
Визa Ready гэрээнд гарын үсэг зурах
4-р алхам:
Визa Ready болох
Баталгаажсан шийдэл хүлээн авах

Визa Ready хөтөлбөртэй хамтарснаар, танд дараах боломжууд бүрдэнэ:
- Виза компанийн давуу талыг ашиглан инновацлаг төлбөрийн шийдлийг нэвтрүүлэхэд илүү хялбар болгох
- Ашиглалтын хүрээг болон электрон төлбөрийн хүлээн авалтыг өргөтгөснөөр орлогын шинэ суваг нээх боломж
Визa Ready түншүүдтэй хамтран ажиллах
1-р алхам:
Шийдлийн жагсаалт харах
2-р алхам:
Шийдэл хайх, сонгох
3-р алхам:
Шийдлийн эзэнтэй холбогдох, хэрэгжүүлэх
4-р алхам:
Визa Ready зөвшөөрөгдсөн төлбөрийн шийдэл хэрэглэж эхлэх