
Виза консалтинг & дүн шинжилгээний (ВКДШ) газар нь Визагийн төлбөрийн зөвлөх үйлчилгээг дангаараа хариуцсан газар юм.
Бидний баг зургаан тивээс цугласан, олон зуун төлбөрийн зөвлөх, өгөгдлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн.
Манай зөвлөхүүд стратеги, бүтээгдэхүүн, портфель менежмент, эрсдэл, дижитал болон төлбөр, тооцооны салбарын олон арван жилийн туршлагатай мэргэжилтнүүд юм.
Манай зөвлөхүүд статистик, ахисан түвшний дүн шинжилгээ, тооцоолон бодох системийн сургалтын мэргэжилтнүүд мөн бөгөөд дэлхийн төлбөр тооцооны хамгийн өргөн сүлжээ болох ВизаНет дэх төрөл бүрийн мэдээлэл рүү хандах тусгай эрхтэй.
Бидний төлбөр тооцооны зөвлөхийн арвин туршлага, түүнчэн бидэнд бий асар их өгөгдлийн сан нь аливаа бизнесийг хөгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл болон зөвлөгөөг гаргаж өгөх гол хөшүүргүүд болдог.
Бид юу хийдэг вэ
Бид карт гаргагч, карт хүлээн авагч, картаар үйлчлэгч байгууллага, санхүүгийн технологийн болон бусад байгууллагуудад хэрэглэгчийн бүхий л үйл ажиллагааг хамарсан зургаан салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Стратеги
Бид харилцагч нартаа үр ашиг, хөгжлийг дэмжих, дижитал эдийн засагт амжилттайгаар өрсөлдөх төлбөрийн стратегийг боловсруулахад нь чиглэл өгдөг ба сүүлийн үед тус салбарт ихээхэн яригдах болсон нээлттэй банк, шуурхай төлбөр тооцоо болон шинээр төрөн гарч ирж буй гуравдагч платформуудын талаар илүү их ойлголттой болоход нь тусладаг.

Бүтээгдэхүүн
Бид шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, сайжруулалт, шинэчлэл зэргийг оролцуулсан бүтээгдэхүүний үнэ цэний саналыг үйлчлүүлэгчдэдээ хүргэдэг

Портфель менежмент
Бид тухайн байгууллага харилцагчаа зөв тодорхойлох, тэднийгээ татах, хамтран ажиллах, цаашид удаан хугацааны хамтын ажиллагааг бий болгох хамгийн оновчтой алхмуудыг хийхэд нь туслана.

Эрсдэл
Бид үйлчлүүлэгчиддээ хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрсдэл, залиланг илүү сайн удирдан зохицуулахад нь тусалдаг.

Дижитал
Бид “top of wallet”, файл бүхий карт, идэвхжүүлэлт болон үргэлжилсэн харилцаа зэрэг асуудлыг шийдвэрлэсэн дижитал стратегийг боловсруулж, гүйцэтгэхэд үйлчлүүлэгчдэдээ дэмжлэг үзүүлдэг.

Гүйцэтгэл
Бид зөвлөхүүдээ үйлчлүүлэгчдийнхээ байгууллагад байрлуулж, зөвлөмж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.