Мэдээллийн өгөгдлийн талаар мэдлэгтэй бай
VVO нь гүйлгээний мэдээллийг цуглуулах замаар таны портфелиос үнэ цэнэтэй дүн шинжилгээг хурдан, хялбар байдлаар танд өгч тэдгээрийг өөрчлөн тайлбарлаж, ойлгоход хялбар тайлан гаргана. VVO нь дэлгэрэнгүй дүн шинжилгээ болон ойлгоход хялбар онлайн интерфейс хоорондын тэнцлийг хангана. Компьютерийн маузын ганц товшилтоор урьдчилан боловсруулсан тайлан авах буюу өөрийн хэрэгцээнд нийцсэн тайланг шинээр бий болгоорой.
*Төлбөрийн хэмжээ, нийт дүн, гүйлгээний тоо болон эргэлтэд буй картны тоонд үндэслэсэн
Ашиг тус
Өөрийн бизнесээ зөвхөн таамаг дээр бус бодит дүн шинжилгээнд үндэслэн босго
Виза портфелийн хэрэглээндээ дүн шинжилгээ хийх
КҮБ, бүтээгдэхүүн, газарзүйн байршил, свитчийн шимтгэл болон бусад төрөл зүйлээр гүйцэтгэлийг хэмжих зорилгоор хэрэглэгчийн үйл ажиллагааг тодорхойлж, хянаарай.
Зах зээлийн боломжуудыг тодорхойлж, хөгжүүлэх
Виза нь аюулгүй төлбөрийн инновацийн дараагийн үе шатыг карт эзэмшигчдэд болон КҮБ-уудад хүргэх үүрэг амлалт хүлээн ажилладаг.
Виза компанийн өнцгөөс харах
Бүлэг мэдээллийн харьцуулалт нь таны өөрийн портфель ямар түвшний гүйцэтгэлтэй байгааг газарзүйн байршил дахь жишиг үзүүлэлтээр харах боломжийг олгоно.
Хэрэглэгчийн карт эзэмшигчийн бүлгүүдийг үүсгэж, хяналт тавих
Карт эзэмшигч бүрийн худалдан авалтын хэв маягаар нь хэрэглэгчдийг ангилаарай. Багцын менежер ашиглан тусгай дүн шинжилгээ хийхэд шаардлагатай түр хугацааны бүлгүүдийг яаралтай үүсгээрэй.
Мэдээллийн шуурхай хүртээмж
Сарын сүүлийн тайланг хэдхэн өдрийн дотор үзээрэй.
Виза компаниас боловсруулсан КҮБ болон газарзүйн байршлаарх сайжруулсан мэдээлэл
Шинэчилсэн “дүрмүүд” нь боловсруулаагүй мэдээлэлтэй харьцуулахад илүү сайн КҮБ болон байршлын мэдээллийг бий болгодог.
Виза компани ажиллуулдаг онлайн мэдээллийн сан
Мэдээллийн сан үүсгэх шаардлагагүйгээр өөрийн бизнесийг удирдан хянаарай.
Валютын төрлөөр гарах тайлан
Валютыг хөрвүүлж, гүйлгээний валютын мэдээлэлд дүн шинжилгээ хийгээрэй.
Тайлангийн арга хэрэгслүүд
Түргэвчилсэн тайлангууд
Түгээмэл хэрэглэгддэг тайлан болон дүн шинжилгээнд ганц товшилтоор хандах боломжийг бүрдүүлнэ.
Тайлан үүсгэгч
Цогц шүүлтүүрийн жагсаалт болон үзүүлэлтүүдийг ашиглан өөрийн хүссэн хэлбэрээр тайлан үүсгээрэй.
Интерактив удирдлагын самбарын тайлангууд
VVO график удирдлагын самбарыг харах төдий дүн шинжилгээг олж хараарай.
Түүхэн мэдээлэл
Багцын түвшний 25 сарын мэдээлэл болон гүйлгээний түвшний 13 сарын мэдээлэлд нэн даруй хандах боломжтой.
Тохиолдлын жишээ ашиглах
VisaVue® онлайны мэдээлэл ашиглан нэгэн банк тансаг зэрэглэлийн жижиглэн худалдаа эрхлэгчид зориулан хэрэглэгчийн тодорхой нэг бүлгийг онилох дүн шинжилгээ бүхий мэдээллийг хэрхэн авсан тухай бичлэгээс үзээрэй.