Визагийн харилцагч лиценз эзэмшигчтэй түншилж, өөрийн хөтөлбөрийг ивээн тэтгүүлж, Визa сүлжээнд болон системд хандах хурдан бөгөөд хялбар аргыг ашиглан өөрийн хөтөлбөрөөс Виза дансыг түгээж эхлэх боломж бүрдэнэ.
Дараах нь хэрхэн түншлэх чиглэлээр харгалзан үзэх чухал асуудлууд болно. Юуны өмнө Хөтөлбөрийн ивээн тэтгэгч нь лицензтэй, нэг буюу түүнээс дээш зах зээл дээр карт гаргах, гүйлгээ хүлээн авах эрхтэй, Визa сүлжээнд хандах эрх олгох, гүйлгээний төлбөр тооцоог гүйцэлдүүлэх болон бусад хууль, дүрэм журам сахих үүрэг хүлээсэн Визагийн харилцагч байна. Түүнчлэн тэд Визa сүлжээгээр дамжуулан өөрийн аль ч хөтөлбөрийг өргөн барих, зөвшөөрөл өгөх, хянан шалгах үүрэгтэй.
Ази номхон далайн хувьд хөтөлбөрийн ивээн тэтгэгч нь санхүүгийн бус байгууллага байж болох хэдий ч ерөнхийдөө ивээн тэтгэж буй түнштэйгээ адилхан улсад байнга оршин суух хаягтай байдаг. Тухайлбал, Сингапурт Виза карт гаргах хүсэлтэй түнш Сингапурт байнгын оршин суух хаягтай хөтөлбөрийн ивээн тэтгэгчтэй байснаар дотоодын хууль, тогтоомжийн шаардлагыг хангана.
Хөтөлбөрийн ивээн тэтгэгч нь өөрийн картыг гаргах сонирхолтой боловч Виза харилцагчийн бүрэн лиценз эзэмших хэрэгцээ байхгүй байгууллагуудад тохиромжтой.
Таны бизнесийн төлөвлөгөөнд нийцэх, дэмжлэг үзүүлэх хамгийн тохиромтой хөтөлбөрийн ивээн тэтгэгчийг олж тогтоох нь юуны өмнө дараах зүйлсийг харгалзан үзэхээс эхэлнэ:
- Тухайн байгууллагын стратеги зорилгууд нь танайхтай нийцэж байна уу?
- Танай хөтөлбөрийн үйл ажиллагааны шаардлагыг хангах техникийн болон үйл ажиллагааны ямар хүчин чадал байна?
- Таны бизнесийн тэргүүлэх чиглэлд нийцсэн хэдийнээ үүссэн ямар харилцаа байгаа вэ?
- Бизнесийн харилцааг хөгжүүлэхэд хэр хялбар байх вэ?
- Өмнө ийм хамтын ажиллагаанд орж байсан туршлага бий юу?
Хөтөлбөрийн ивээн тэтгэгчийн талаар илүү мэдэхийг хүсвэл Визатай холбогдоорой