Виза цахим шийдэл
Өөрийн брэнд бүхий орчинг бий болгохын зэрэгцээ цахим данснууд байршуулъя.
Өөрийн брэнд бүхий орчинг бий болгохын зэрэгцээ цахим данснууд байршуулъя.
Виза DPS гүйцэтгэх зориулалттай төлбөрийн хөтөлбөрийг санал болгодог.
Визатай түншлэх нь өөрийн бизнестээ зөвхөн Виза картыг төлбөрт хүлээж авахаар хязгаарлагдахгүй. Бидний лоялти шийдлүүд танай борлуулалтыг сайжруулж, шинэ хэрэглэгч татахад тусална.
Өөрийн бизнесийг өсгөх илүү ухаалаг, илүү үр дүнтэй маркетингийн хөтөлбөрийн бий болгох.
Мэдээлэлд суурилсан дүн шинжилгээ ашиглан хэрэглэгч татаж, хадгалан үлдэж, тоог нь өсгөөрэй.
VisaVue® онлайн нь гүйлгээний мэдээлэл цуглуулж, тэдгээрийг тайлбарлан, ойлгоход хялбар тайлан болгон хувиргаснаар таны багцад шуурхай, амар хялбар дүн шинжилгээ хийж өгөх болно.
Виза дүрмүүдэд зааснаар Визагийн харилцагчид Төлбөрийн картын салбарын мэдээллийн аюулгүй байдлын стандарт (PCI DSS)-ыг хангасан байх ёстой. PCI DSS нь байгууллагуудыг хэрэглэгчдийнхээ дансыг урьдчилан хамгаалахад туслах зорилготой аюулгүй хамгааллын цогц стандарт юм. Визанетэд шууд холбогдсон болон Визагийн харилцагчдын өмнөөс боловсруулалт хийдэг Виза карт гаргагчид PCI DSS стандартыг хангасан болохоо 12 сар тутам Визад батлан харуулах ёстой байдаг.
Бусад бүх Виза карт гаргагчид PCI DSS стандартыг хангах шаардлагатай хэдий ч Визад түүнийгээ заавал нотлох үүрэг хүлээдэггүй. Виза бүх харилцагчид болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас стандарт биелүүлсэн болохыг нотлохыг шаардах эрхтэй.
Карт гаргагчийн ПИН аюулгүй байдлын зааварт карт гаргагчдад өөрийн орчны ПИН менежмент хийх шилдэг туршлага, зөвлөмжүүдийг тусгасан байдаг. Карт гаргагчийн домэйнд ПИН мэдээллийг хамгаалахын тулд эдгээр зааврыг дагаж хэрэгжүүлэхийг Виза компанийн зүгээс карт гаргагчдаас уриалж байна.
Худалдаж авах нэгдсэн цэг (CPP) мэдээ, тайлан нь төлбөрийн экосистемийн аюулгүй байдлыг хянах чухал хэрэгсэл юм. Мэдээлэл эрсдэлд орох үйл явдал гарахад Визагийн олон үйлчлүүлэгчид нь CPP буй эсэх талаар олж мэдэхийг оролддог. Сэжиг бүхий мэдээлэл эрсдэлд орсон эсвэл задарсан гэсэн гомдлуудад холбогдож карт гаргагчид туслахын тулд Визад мэдээлэх үйл явцыг хялбаршуулах сайжруулсан CPP маягтыг (Ази Номхон далай, Канад, ТЕОДА, ЛАКТ, АНУ-ын хувилбар | Европын хувилбар) бий болгохын тулд Виза нь карт гаргагчидтай хамтарч ажилласан. Тус мэдээлэл нь асуудлыг судалж, хянаж үзэх нөхцлийг бүрдүүлнэ. Мөн CPP маягт нь бүх карт гаргагчид судалж, хянаж үзэх үйл явцыг эхлүүлэхэд анхаарах нийтлэг арга ажиллагааг бий болгоход тустай.
Шуурхай олох ажлын гарын авлага буулгаж аваарай
2016 оны 5-р сарын 1-ээс эхэлж Америк дахь карт гаргагчид шинэ Худалдаж авах нэгдсэн цэг (CPP) мэдээлэх маягтыг хэрэглэх ёстой. Худалдаж авах нэгдсэн цэг (CPP) мэдээлэх маягтын тухай илүү ихийг мэдэж авахын тулд VisaOnLine.com-д зочилно уу.
Визагийн үйлчлүүлэгчид Виза Бизнесийн сургуулиас гаргасан вэбинар сургалтыг эндээс дахин давтаж үзэж болно.
Үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан мэдээллийн аюулгүй байдлын стандартын тухай суралцаарай.
Визагийн үйлчлүүлэгчид гуравдагч талын төлөөлөгчтэй харилцахдаа заавал дагаж мөрдөх наад захын шаардлагын тухай дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Урьдчилсан төлбөрт картын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, удирдах тухай дэлгэрэгүй мэдээллийг аваарай.
Төлбөрийн картын салбарын Аюулгүй байдлын стандартын зөвлөлийн Мэргэшсэн Интегратор Жижиглэх худалдаа (QIR) Хөтөлбөрт нэгдэж, дэлгэрэнгүй мэдээллийг олж аваарай.