Хөдөлгөөнт газар зүйн байршлын баталгаажуулалт нь аяллын өмнө утсаар ярих шаардлагыг бууруулахын зэрэгцээ ПОС дээр худалдан авалтыг зөвшөөрөх үед карт эзэмшигчийн утасны газарзүйн байршлыг харгалзан үзэх замаар гүйлгээний баталгаажуулалт хийх шаардлагагүй. Карт гаргагч карт эзэмшигчийн аялах үедээ хийсэн худалдан авалтын гүйлгээг илүү итгэлтэйгээр зөвшөөрөх болно.

Эрсдэл, залилан
Залиланг бодит хугацаанд илрүүлэх эсхүл хэрэглэгчдэд картаа илүү хянах боломж өгөх АPI-үүд ашиглах замаар төлбөрийг илүү аюулгүй болгоорой.


Карт эзэмшигчдийн 71% нь газарзүйн байршлын аюулгүй байдал хангасан карт авах хүсэлтэй болохоо илэрхийлсэн.
Эх сурвалж: PSB-ийн 2012 оны дөрөвдүгээр сарын Финсфер картны залилангийн судалгаа.

Карт эзэмшигчдийн 46% нь картаа илүү их хэрэглэмээр байгаа тухай хэлсэн.
Эх сурвалж: PSB-ийн 2012 оны дөрөвдүгээр сарын Финсфер картны залилангийн судалгаа.

Карт эзэмшигчдийн 21% нь ашиг тусыг нь эдлэх зорилгоор өөр карт ашиглахад нээлттэй байх болно.
Эх сурвалж: PSB-ийн 2012 оны дөрөвдүгээр сарын Финсфер картны залилангийн судалгаа.
Хөдөлгөөнт газар зүйн байршлын баталгаажуулалт хэрхэн ажилладаг тухай
- Карт гаргагчийн мобайл банкны апп дахь үйлчилгээнд карт эзэмшигч элсэн орно.
- Карт эзэмшигчийн утас асаалттай үед түүний байршлыг карт гаргагч, Визад илгээнэ.
- ПОС дээр, Виза карт эзэмшигчийг утас нь тухайн үйлчилгээний байгууллагын байршлын ойролцоо байгаа эсэхийг тодруулж, тус мэдээллийг карт гаргагчид илгээх зөвшөөрлийн хүсэлтэд оруулна.
- Түүнчлэн Визагийн урьдчилсан зөвшөөрлийн оноо нь газарзүйн байршлын дүн шинжилгээгээр шинэчлэгдэж, карт гаргагч илүү мэдээлэлтэй, илүү итгэлтэй болно.
Боломжит API-үүд
Элсэн орох
Карт эзэмшигчийн хөдөлгөөнт төхөөрөмж болон дансны дугаарыг Виза бүртгэж авна.
Байршлын төлөөлөгч
Карт эзэмшигчийн утасны байршлыг тогтоож, карт гаргагчийн мобайл банкны апп руу илгээнэ.
Байршил шинэчлэх
Карт эзэмшигчийн хөдөлгөөнт төхөөрөмжийн байршлыг карт гаргагчийн системээс Виза руу илгээнэ.

Виза гүйлгээний дохио мессеж нь элсэн орсон Виза картаар нь хийгдсэн гүйлгээний талаарх мэдээллийг тухайн цаг хугацаанд нь карт эзэмшигчид мэдээлнэ. Виза гүйлгээний дохио мессеж ашигласнаар карт эзэмшигчид хувийн санхүүгээ илүү идэвхтэй удирдан зохион байгуулж, тухайн карт дээрх залилангийн үйл ажиллагааг эрт илрүүлэх боломжтой. Карт эзэмшигчид дохиоллын төрлийг сонгож, гүйлгээний үнийн дүнгээр тохиргоо хийж, э-мейлээр эсхүл гар утасны мессежээр мэдэгдэл хүлээн авахаар тохируулж болно.
Виза гүйлгээний дохио мессеж хэрхэн ажилладаг тухай
- Карт гаргагчаараа дамжуулан хэрэглэгчид тодорхой төрлийн дохиоллыг (Х ам.доллараас илүү үнэтэй худалдан авалтын үед, гадаад улс оронд хийгдсэн худалдан авалтын үед, АТМ-аас мөнгө авах үед гэх мэт) идэвхижүүлэх хүсэлт гарган өөрийн хүссэн мэдэгдэл хүлээн авах сувгаа сонгоно (э-мейл, гар утасны мессэж).
- Карт эзэмшигч худалдан авалт хийх бүрд тухайн картны дэлгүүрт, утсаар, интернэтээр хийсэн гүйлгээ бүрийн мэдээлэл дохиоллын шалгууруудтай харьцуулагдаж байна.
- Аль нэг шалгуурт нь нийцсэн тохиолдолд Виза гүйлгээний дохио мессеж нь карт эзэмшигчийн гүйлгээний мэдээллийн тухайн цаг мөчид гар утас руу нь эсхүл э-мейл рүү нь явуулна.
Боломжит API-үүд
Сонгогдсон газруудыг зохицуулах
Тухайн үйлчлүүлэгчид зориулан байгуулсан газруудын талаарх мэдээллээр хангана
Багцыг зохицуулах
Үйлчлүүлэгчийн сонгосон газар доторх багцын талаарх мэдээллэр хангаж, тэдгээрт зориулсан үйлчилгээний саналыг танилцуулна.
Хэрэглэгчийг зохицуулах
Карт эзэмшигчдийн шалгуур хангасан картыг элсүүлэх эсхүл элсэлтээс хасах, тэдний холбоо барих хаягийг өөрчлөх, үйлчилгээний саналын сонголтыг тохируулах үйлдлийг хийнэ.
Орлох картыг олгох
Анхны карт нь алга болсон, хулгайлагдсан, хугацаа нь дууссан тохиолдолд орлох картыг олгоно.
Мэдэгдлийг зохицуулах
Карт эзэмшигчид илгээсэн мэдэгдлийг татаж авч, карт эзэмшигчид тохирсон мэдэгдэл боловсруулан илгээх боломжтой.

Виза хэрэглэгчийн гүйлгээний удирдлага нь карт эзэмшигчдийг өөрсдийн карт дээрээ хязгаарлалт тогтоож, тухайн картыг хэзээ, хаана, хэрхэн ашиглаж болохыг тодорхойлж чадна. Карт эзэмшигч нь өөрсдийн картыг хэд хэдэн арга хэрэгсэл, шалгуур, хязгаар ашиглах нээх эсвэл хаах, тодорхой нөхцөл байдалд хэрэглээгээ хязгаарлах боломжтой. Карт эзэмшигчид гүйлгээний удирдлагыг өгснөөр карт гаргагч нь хэрэглэгчдэд өөрсдийн зарцуулалт, дансны аюулгүй байдалдаа илүү хяналт тавих боломж олгоно.
Виза хэрэглэгчийн гүйлгээний удирдлага хэрхэн ажилладаг тухай
- Карт эзэмшигч карт гаргагчийн мобайл болон онлайн банкны апп-аар дамжуулан өөрсдийн картад хүссэн тохиргоог хийнэ.
- Карт гаргагч нь хэрэглэгчийн өмнөөс дүрмүүдийн тохиргоог тааруулж Визад мэдэгдэнэ.
- Карт эзэмшигч худалдан авалт хийх бүрт Хэрэглэгчийн гүйлгээний удирдлага гүйлгээний мэдээллийг зөвшөөрлийн хүсэлтээс шалгаж, хэрэглэгчийн урьдчилан оруулсан тохиргоотой харьцуулж, карт гаргагчид авах арга хэмжээг зөвлөнө.
- Дараа нь карт гаргагч Хэрэглэгчийн гүйлгээний удирдлагад зөвшөөрсөн эсхүл няцаасан шийдвэрийг мэдэгдэж, холбогдох дохиолол мессежийг карт эзэмшигчид илгээнэ.
Боломжит APIүүд
Хэрэглэгчийн тохиргоо
Карт эзэмшигч тухайн картыг элсүүлэх эсхүл элсэлтээс хасуулах, тодорхой дүрмүүдийг тогтоох, өөрчлөх, устгах, тогтоосон тохиолдлын үед дохиолол мессэж ирүүлэх хүсэлт гаргах боломжтой.
Хөтөлбөрийн удирдлага
Үйлчлүүлэгчид өөрсдийн хэрэглэгчдэд санал болгох удирдлагын тохиргоогоо тохируулах, тогтоох боломжийг олгоно.
Утсаар өгөх мэдэгдэл
Үйлчлүүлэгчид карт эзэмшигчид хүргүүлэх шаардлагатай дохиолол мессэж ирснийг мэдэгдэнэ.
Баталгаажуулалт
Зөвшөөрлийн хүсэлтийн доторх дэлгэрэнгүй мэдээлэл нь карт эзэмшигчийн тогтоосон үзүүлэлтэд нийцэж байгааг нягталж, гүйлгээг зөвшөөрөх, эс зөвшөөрөх хариу илгээнэ.
Элсэлтийн дуут мэдэгдэл
Үйлчлүүлэгчид карт эзэмшигч дүрмийн тохиргоогоо идэвхжүүлсэн эсхүл идэвхгүй болгосон тухай мэдэгдэнэ.

Виза токен үйлчилгээ нь үндсэн дансны дугаарын 16 орон гэх мэт дансны эмзэг мэдээллийг токен гэж нэрлэгдэх дахин давтагдашгүй цахим тодорхойлогчоор орлуулж, дансны бодит мэдээллийг алдагдуулахгүйгээр төлбөр хийх боломжийг олгоно. Карт гаргагч, үйлчилгээний байгууллагууд болон бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд аюулгүй хөдөлгөөнт төхөөрөмжөөр төлбөр хийх аппаар хэрэглэгчдийг хангаж, гуравдагч этгээдийн цахим төлбөрийн ертөнцөд хандах эсхүл хэрэглэгчиддээ онлайнаар болон хөдөлгөөнт төхөөрөмжөөрөө аюулгүй нөхцөлд худалдан авах боломж бүрдүүлнэ.

2020 он хүртэл 50 тэрбум шинэ төхөөрөмжүүд холбогдсон байна.
Эх сурвалж: Сискогийн 2011 оны Юмсын интернэт судалгаа

Дэлгүүрт худалдан авалт хийх үедээ хэрэглэгчид холболттой төхөөрөмжөөр төлбөр хийх явдал 367% өссөн.
Эх сурвалж: АНУ-ын нийт жижиглэн худалдааны борлуулалт 2013 онд 4,5 их наяд хүрсэн тухай emarketer.com-ын 2014 оны дөрөвдүгээр сарын судалгаа. 2014 оны нийт жилийн өсөлтийн хувьд үндэслэж гаргасан 2018 оны төсөөлөл.

562 тэрбум ам.доллар Хөдөлгөөнт төхөөрөмжөөр хийгдэх төлбөр 2018 онд 562 тэрбум ам.долларт хүрнэ.
Эх сурвалж: BI Intelligence-ээс гаргасан АНУ-ын дэлгүүр дотор хөдөлгөөнт төхөөрөмжөөр хийгдэх төлбөрийн хэмжээний төсөөлөл. 2014 оны тооцоонд үндэслэж гаргасан 2018 оны төсөөлөл.
Виза токен үйлчилгээ хэрхэн ажилладаг тухай
- Карт эзэмшигч Виза токен үйлчилгээнд өөрийн үндсэн дансны дугаар буюу ПАН-аа карт гаргагч, онлайн худалдаа эрхлэгч эсхүл гар утасны түрийвчээрээ дамжуулан оруулна.
- Үйлчилгээний байгууллага эсхүл худалдаа эрхлэгч Визад токен авах хүсэлт явуулж, карт эзэмшигчийн ПАН-ыг токеноор солино. Тухайн нөхцөл байдлаас хамааран карт гаргагч нь өөрөө токенг зөвшөөрөх боломжтой байж болно.
- Виза ПАН болон токены хоорондын холбоог токены сейфэндээ аюулгүй хадгална.
- Карт эзэмшигч худалдан авалт хийх үед, үйлчилгээний байгууллага токенд үндэслэн гүйлгээг хийнэ. Виза карт гаргагч руу зөвшөөрөх хүсэлт илгээхдээ токенг ПАН-аар солино.
Боломжит API-үүд
ПАН оруулах
ПАН-ыг токен үйлчилгээнд оруулж, картны зураг, метадата хүлээж авна.
Токен ашиглан төлбөрийн мэдээлэл авах
Нөхцөлтэй токен ашиглан электрон худалдааны гүйлгээний криптограм авах хүсэлт илгээнэ
Картны метадата авах
Нууцалсан ПАН-д холбогдох картны зураг болон метадатаг авах
Нөхцөлтэй токений API-үүд (2)
ПАН эсхүл ПАН оруулсан код ашиглан хүсэлт гаргах, токен авах.
Tокений амьдралын циклийг удирдан зохицуулах API-үүд (4)
Токений одоогийн төлөв (идэвхтэй, түр хаагдсан, сэргээх, устгах) болон төлөвийн өөрчлөлтийг татах.
Мэдэгдэл
Токен хүссэн этгээдэд ПАН эсхүл токен солигдсон тухай мэдэгдэнэ.