CyberSource төлбөр нь дэлхий дахины төрөл бүрийн сувгаар хаана ч байхгүй хамрах хүрээ, аюулгүй байдалд дебит, кредит болон автомат удирдлагатай бэлгийн картаар хийгдсэн төлбөрүүдийг гүйцэтгэнэ. CyberSource нь маш олон төлбөрийн картыг болон дахин давтагдах төлбөр хийх сонголтуудыг өргөн сонголттой гарцууд, хүлээн авагч банкуудаар дамжуулан бүгдийг нь нэг холболтоор дэмждэг. CyberSource шийдлийг ашигласнаар үйлчилгээний байгууллагууд 190 гаруй улсад 20 гаруй төрлийн валютаар төлбөр (карт, цахим төлбөрийн үйлчилгээ, альтернатив төлбөрүүд) хүлээн авах боломжтой бөгөөд залиланг илрүүлэх дэлхийн хамгийн том радар ашиглан хэрэглэгчдийг залилангийн хохирлоос хамгаалж чаддаг. Төлбөрийн аюулгүй байдлын болон токенжуулах шийдэл нь хор хөнөөлтэй төлбөрийн мэдээллийг таны сүлжээнд хүргэлгүй эсвэл таны орчинд хадгалахгүйгээр вэбээр, гар утсаар болон дуудлагын төвөөр төлбөр хүлээн авах боломжийг идэвхижүүлдэг.

Төлбөрийн хэрэгслүүд
АPI ашиглан хэрэглэгч онлайнаар саадгүй шилжүүлэг хийх эсхүл виртуал мөнгө ашиглах аюулгүй аргыг бий болгоорой.

Боломжит APIүүд
CyberSource төлбөрийн API
Одоогийн байдлаар CyberSource төлбөрийн API нь төлбөр гүйцэтгэх, зөвшөөрөл, таталт, худалдаа, буцаалт, нөхөн төлбөр, электрон худалдааны гүйлгээний кредитийн гүйлгээ хайх зэрэг үйлдлийг гүйцэтгэдэг.

1 Шалгуур хангасан АНУ-ын бүх дебит болон урьдчилсан төлбөрт карт руу бодит цаг хугацаанд мөнгө илгээх. Хөдөлгөөнт болон дундын үйлчилгээ нэмэгдэж буйтай холбогдуулан хэрэглэгчид, бизнесийн байгууллагууд илүү хурдан, илүү тухтай төлбөрийн арга хэрэгслийг хүсч байна. Визa Direct нь санхүүгийн байгууллагуудыг бизнесийн байгууллагуудад хэдийнээ хэрэглэгчдийн түрийвчид байгаа картыг ашиглан хурдан, ая тухтай, аюулгүй цахим төлбөр хийх боломжийг бүрдүүлж өгөхөд тусалдаг шийдэл юм. Виза Direct-ийг хувь хүнээс хувь хүнд (P2P) очих төлбөрүүд болон төрийн байгууллага, корпорациуд эсвэл үйлчилгээний байгууллагын татварын буцаан олголт, даатгалын нөхөн олговрын нэхэмжлэх, төлбөрийн буцаалт, эсхүл салбар компани, гэрээт гүйцэтгэгч, дундын эдийн засгийн хангагчийн төлбөрийг гүйцэтгэхэд ашиглаж болно.
Бизнесийн байгууллагуудын хувьд Визa Direct нь чек ашиглах өртгийг бууруулж, үйл ажиллагааг хялбарчилдаг бол хэрэглэгчдэд инновацилаг, брэндийг ялгасан төлбөр тооцооны сэтгэл ханамжийг өгдөг. Маш олон төрлийн төлбөр төлөх хөтөлбөр, хувь хүнээс хувь хүнд хүрэх төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид идэвхитэй ажилладаг бөгөөд хөгжүүлэлт хийгдэж байгаа илүү олон хөтөлбөрүүд ч бий. Санхүүгийн байгууллагаар дамжуулж, Визa Direct нь үйлчилгээ үзүүлэгч байгууллагад дараах боломжийг олгодог
- Хэрэглэгчийн талаарх илрүүлэгч нарийн мэдээллийг авах хэрэгцээг халах замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх.
- Виза компанийн батлагдсан, найдвартай, итгэл хүлээсэн төлбөр, гүйлгээний сүлжээг ашиглан төлбөр илгээх болон хүлээн авах хурдан, аюулгүй арга замаар хангах
- Хурд, хялбар арга, аюулгүй байдал болон хамрах хүрээ бүхий цахим төлбөрийн талбарт оролцоорой. Төлбөр төлөлтийн гүйцэтгэл хурдан байснаар, төлбөр нь бодит цаг хугацаанд1 шалгуур хангасан зөвшөөрөлтэйгөөр2 хийгдэнэ.
Боломжит APIүүд
Мөнгө шилжүүлгийн API
Илгээгчийн дебит картаас мөнгө авч, төлбөрийг хүлээн авагчийн дебит картанд хийнэ.
Төлбөрийн дансны талаарх асуулга
Тодорхой нэг төлбөрийн дансны онцлог шинжүүдийн талаар олж мэдэх
Төлбөрийн данс баталгаажуулах
Төлбөрийн данс хүчинтэй гэдгийг баталгаажуулах олон арга хэрэгсэлд хандах
Тайлангууд
Гүйлгээ тааруулах мэдээллийн API гэх мэт тайлагнах чадваруудаар хангана. Гүйлгээ тааруулахад шаардлагатай мэдээлэлд гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл, чаржбэк, & буцаалт гэх мэт онцгой тохиолдлууд хамаарна. Тус мэдээлэл нь таны системээс илгээсэн гүйлгээг Визанетээр хийгдсэн гүйлгээтэй тохируулах боломжийг олгоно.
Визa хөгжүүлэгч төвийн талаар илүү мэдэхийг хүсвэл
1. Бодит боломжит мөнгөн дүн санхүүгийн байгууллагаас хамааран ялгаатай байна. Виза компанийн зүгээс АНУ-д карт гаргагчдаасаа карт эзэмшигчдэдээ гүйлгээг зөвшөөрсөн мөчөөс эхлэн 30 минутаас илүүгүй хугацаанд мөнгийг гаргахыг шаарддаг.
2. Карт гаргагчийн оролцоо харилцан адилгүй байдаг (Карт гаргачдын тайлангаар АНУ дахь Виза дебит дансны 99% нь идэвхижсэн байдаг).

Хэрэглэгчид болон онлайн жижиглэн худалдаалагчдад Виза Checkout нь амархан, аюулгүй онлайн төлбөр хийх боломж олгодог. Элсэн орох нь ухаалаг бөгөөд тун хялбар. Худалдан авагчид Виза дебит, кредит картыг эсвэл бүр бусад брэндийн картыг ашиглан хөдөлгөөнт төхөөрөмжөөрөө худалдан авалт хийх боломжтой. Виза Checkout-ын нэг удаагийн нэвтрэлт үйлчилгээний байгууллагын вэбсайтаас гарах шаардлагагүйгээр хялбархан гарах боломжийг хэрэглэгчид олгодог.

Виза Checkout-д элсэн орсон хэрэглэгчдийн худалдааны тэргэнцрээс харахад 86%-ийн хөрвөлт байсан.
Эх сурвалж: Виза компанийн захиалгат Виза Checkout-ын 2015 оны судалгаа АНУ дахь нэг сая компьютер/зөөврийн компьютер хэрэглэгчдийн дунд 2015 оны дөрөвдүгээр сараас аравдугаар саруудад явуулсан comScore судалгааны мэдээлэлд үндэслэв.

Нийт хэрэглэгчидтэй харьцуулахад Виза Checkout хэрэглэгчид хүн тус бүр 30%-иар илүү гүйлгээ хийсэн.
Эх сурвалж: Виза компанийн захиалгат Виза Checkout-ын 2015 оны судалгаа АНУ дахь нэг сая компьютер/зөөврийн компьютер хэрэглэгчдийн дунд 2015 оны дөрөвдүгээр сараас аравдугаар саруудад явуулсан comScore судалгааны мэдээлэлд үндэслэв.

Виза Checkout-ын хэрэглэгчдийн 96% нь Виза Checkout-аар хийсэн худалдан авалт аюулгүй гэж үздэг.
Эх сурвалж: Виза компанийн захиалгаар 2015 оны 3 дугаар сард Миллвард Брауны хийсэн Виза Checkout хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа. АНУ-ын 1241 хүнээс онлайнаар авсан судалгааны дүнд үндэслэв.
Хэрхэн ажилладаг тухай
- Хэрэглэгчид Виза Checkout-д элсэн орж, анх бүртгүүлэх үедээ л ганц удаа карт болон хаягийн мэдээллээ оруулдаг.
- Виза Checkout үйлчилгээ бүхий онлайн жижиглэн худалдаалагчаас хэрэглэгч худалдан авалт хийхдээ зөвхөн Виза Checkout гэж сонгоод өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгийг оруулаад худалдан авалтынхаа үнийн дүнг баталгаажуулахад үйлчилгээний байгууллага нь хэрэглэгчийн төлбөрийн картны мэдээллийг автоматаар хүлээн авна.
Боломжит APIүүд
Төлбөрийн мэдээллийн API авах
Тодорхой нэг захиалгын хэрэглэгчийн төлбөрийн карт болон хаягийн мэдээллийг татна.
Төлбөрийн мэдээллийн API-ийг шинэчлэх
Виза Checkout-д гүйлгээний төлөв болон төлбөрийн эцсийн дүнг шинэчилнэ.
Вэб болон хөдөлгөөнт програм хангамж хөгжүүлэлтийн багц
Үйлчилгээний байгууллагуудыг өөрийн вэб болон хөдөлгөөнт төхөөрөмжөөр төлбөр хийх хуудсандаа Виза Checkout-ыг нэгтгэх үйл явцыг хурдасгах татаж авах боломжтой арга хэрэгслүүд.