Валют хөрвүүлэх ханш нь Виза компанийн тухайн өдрийн цаг үеийн ханшийг өгөгдсөн валютын хослолоор харах боломжийг олгоно. Валют хөрвүүлэх ханш ашигласнаар та хил дамнасан болон олон төрлийн валют ашигласан хэлцлийн үеэр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өгөх боломжтой.

Ерөнхий үйлчилгээнүүд
Валют хөрвүүлэх ханшаас эхлээд данс баталгаажуулалт хүртэл ямар ч асуудалд тусламж үзүүлэх АPI-үүд хэрэглэх замаар санал болгох үйлчилгээгээ нэмэгдүүлээрэй.

Боломжит APIүүд
Валют хөрвүүлэх ханшны API
Виза өдөр тутмын валют хөрвүүлэх ханшийг өгөгдсөн валютын хослолоор амархан харах боломжийг олгоно.

Төлбөрийн дансны талаарх асуулга утсаар залгасан этгээдэд төлбөрийн дансны талаарх мэдээлэл харах боломж олгоно. Төлбөрийн дансны талаарх асуулгыг ашиглан, аппуудолон төрлийн аппуудад шаардлагатай дансны ерөнхий мэдээлэл (тухайлбал картын төрөл, карт гаргагчийн мэдээлэл) болон мөнгө шилжүүлэх үйлдлийн нэг хэсэг болгон төлбөрийн дансыг хэрэглэхэд шаардлагатай тодорхой мэдээллүүдийг авах боломжтой.
Боломжит APIүүд
Ерөнхий мэдээллийн асуулга
Бүтээгдэхүүний таних тэмдэг, нэр, картын төрөл, карт олгогчийн мэдээлэл гэх мэт төлбөрийн дансны ерөнхий мэдээллийг хялбархан авах боломжийг олгоно.
Мөнгө шилжүүлэхэд шаардлагатай мэдээллийн асуулга
Хүлээн авагчийн улс, картын төрөл, блоклогдсон эсэх гэх мэт картны гол мэдээллүүдийг мөнгө шилжүүлэхийн өмнө тодорхойлох. Эдгээр нь Виза төлбөрийн данснаас болон данс руу мөнгө шилжүүлэх үед түгээмэл хэрэглэгддэг.

Төлбөрийн дансны баталгаажуулалтын API нь тодорхой нэг Виза компанийн данс хүчинтэй байгаа эсэхийг тодруулах хэд хэдэн аргыг заана. Одоогийн байдлаар тус API нь гурван төрлийн данс баталгаажуулалт хийж байна: Данс шалгах (0 долларын шалгалт гэж мөн хэлдэг), хаяг шалгах, болон карт шалгах утга (CVV2)-ын шалгалт. Дансыг урьдчилан шалгаж, гээгдсэн, хулгайлагдсан эсхүл хугацаа нь дууссан эсэхийг баталгаажуулах нь амжилттай, саадгүй гүйлгээний урсгалын магадлалыг нэмэгдүүлнэ.
Боломжит APIүүд
Төлбөрийн данс баталгаажуулах
Энэ нь аппликэйшнуудыг гүйлгээ хийхээс өмнө төлбөрийн дансыг баталгаажуулах боломж олгож, илүү амжилттай, саадгүй гүйлгээ хийхэд нь тусална.

Виза компанийн олон улс дахь АТМ байршил тодорхойлогч нь карт эзэмшигчийг Виза компанийн ATM байршлыг дэлхийн 200 гаруй улс оронд зөөврийн компьютер, интернэт бүхий хөдөлгөөнт төхөөрөмж ашиглан тодорхойлоход нь тусална. Карт эзэмшигчид гудамжны хаяг, хот, сонирхлын цэг болон алхах, машин барих чиглэлээр хайлт хийх боломжтой.
Виза компанийн олон улс дахь АТМ байршил тодорхойлогчийн талаар илүү мэдэхийг хүсвэл
Боломжит APIүүд
ATM-ийн байршил тогтоох
Шүүлтүүрийн тодорхой шалгууруудын дагуу өгөгдсөн байршлын ойролцоо 100 хүртэлх АТМ-ийн байршил тогтоох боломжийг олгож, боломжтой тохиолдолд, нэг цэгээс нөгөө цэгт хүрэх зааврыг өгнө.