Цахим худалдааны өсөлт нь КҮБ-уудад бүтээгдэхүүнээ дэлхий даяар худалдах асар их боломжийг бий болгож байгаа боловч энэ нь хууль бус гүйлгээ хийх гэмт хэргийн боломжийг давхар үүсгэж байна. Виза өөрийн төлбөрийн брэнд болон системийг хууль бус гүйлгээнд ашиглагдахаас урьдчилан сэргийлэхийн төлөө ажилладаг. Энэ бол амаргүй ажил бөгөөд Виза нь ӨО-ийн өмчлөгчид ба хууль хэрэгжүүлэх байгууллагын оролцоогүйгээр дангаар үргэлж хариуцах боломжгүй зүйл юм. Гэвч төлбөрийн системийн бүх оролцогчийн итгэлийг даах нь чухал билээ. Энд Виза нь ОӨ-ийн өмчлөгчид болон хууль хэрэгжүүлэх байгууллагатай цахим орчин дахь ОӨ-ийн зөрчилтэй тэмцэхэд хамтран ажиллах арвин туршлагатай гэдгийг тэмдэглэе. Хэрэв та ОӨ-ийн өмчлөгч бол ӨО-ийг зөрчсөн гүйлгээний тухай хэрхэн Визад мэдэгдэх талаар цааш уншина уу.
Оюуны Өмч
-
-
Таны өмч гэгдэх тодорхой нэг патент/патентын өргөдлөө Виза болон түүний салбар байгууллагаар хянуулах хүсэлт гаргахыг сонирхсонд баярлалаа. Тэдгээр патент болон патентын өргөдлийг хянахын өмнө Виза танаас энэ гэрээний нөхцөл болзлыг зөвшөөрөхийг шаарддаг.
Нөхцөл болзол
Цааш үргэлжлүүлэхийн өмнө эдгээр нөхцөл болзлыг сайтар уншина уу.
Уг бодлого нь Визагийн бүтээгдэхүүн эсхүл маркетингийн стратеги Визад гаргаж өгсөн санаа эсхүл оюуны өмч хөрөнгөтэй ижилт төстэй харагдах тохиолдолд аливаа үл ойлголцол, маргаанаас зайлсхийх боломж бүрдүүлдэг. Өөрийн оюуны өмчийг бидэнд илгээхгүй байх бидний хүсэлтийн эсрэг та мэдээллийг гаргаж өгсөн тохиолдолд дараах болзол нөхцөл хүчин төгөлдөр байж, таны гаргаж өгсөн мэдээллийг удирдан зохицуулна.
Та эдгээр болзол нөхцлийг зөвшөөрөхөөс өмнө мэргэжлийн хуулийн зөвлөгөө авах нь зүйтэй. Доорх захианд гарын үсэг зурснаар та зайлшгүй дагаж мөрдөх гэрээ байгуулж байна.
Бүх өргөдөл англи хэл дээр байх ёстой.
[1] Виза корпорацид патент авах боломжийн өргөдөл гаргаснаар ("Өргөдөл"), та болон хамаарах бусад этгээд (“Та,” “Таны,” “Таны бие,” эсхүл “Өргөдөл гаргагч”) Виза корпораци болон түүнд хамаарах бусад этгээдээс (“Бид,” “Бидэнд,” эсхүл “Бидний”) тантай патентын хэлцэл хийж болохыг эсэхийг үнэлүүлэх хүсэлт гаргаж байгаа бөгөөд та дараах болзол нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
[2] Та патентыг эзэмшдэг учраас эсхүл дэд лиценз олгох эрхтэй нэгнээс цор ганц хүлээн авагч байх хэлбэрээр патент эзэмших эрхтэй болсон учраас Визагийн бүх үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээнд тухайн патентын бүхий л асуудлыг Визад лицензлэх эрх танд байгаа болохыг та илэрхийлж төлөөлж байна. Хэрэв та Визагийн ашиг сонирхолд хамаарах аливаа салбарын бусад этгээдэд патентаа лицензэлсэн байгаа тохиолдолд уг патентыг Виза нягтлан үзэхийн өмнө тухайн патент эзэмшигч этгээд мөн энэхүү гэрээний заалтыг зөвшөөрсөн байх шаардлагатай.
[3] Бид өргөдлийн аливаа хэсгийг (үүнд хэвлэн нийтлэгдээгүй патентын өргөдөл болон бусад хэсэг мөн хамаарна) нууц эсхүл зохиогчийн эрхээр хамгаалагдсан гэж үзэхгүй гэдгийг та зөвшөөрч байна.
[4] Таны өргөдөл, түүнээс бидэнд ирэх мэдээлэл, ямар ч зорилгоор, аливаа патентын эсхүл патентын эрхийн зөрчлийн талаар бидэнд өгсөн мэдээлэл, мэдэгдэлд тооцогдохгүй. Тухайлбал үүнд таны патентын эрхийн санаатай зөрчил эсхүл аливаа зөрчил гаргахыг уриалж сэдсэн байх эсхүл түүнд оролцсон байх, эсхүл зөрчил гаргахыг өдөөсөн байх, эсхүл АНУ-ын хууль тогтоомж эсхүл АНУ-ын бус бусад ижил төстэй хууль тогтоомжийн хүрээнд тогтоосон нэмэлт хохирол, зөрчлийн талаарх мэдэгдэл зэрэг нь хамаарна. Өргөдлийн холбогдолтой материалыг болон тэдгээрт Бидний хийсэн дүн шинжилгээ, харгалзан үзсэн бусад асуудлыг Та аливаа шүүх, захиргааны шүүх хурал болон бусад шүүх хуралд нотлох баримт болгон эсхүл аливаа мэдэгдэл гаргасан болохыг үзүүлэх, нотлох зорилгоор эсхүл холбогдох хууль тогтоомжийн хүрээнд санаатай болох нотолгоо болгох зорилгоор гэх мэт ямар ч зорилгоор ашиглахгүй бөгөөд ашиглах бүхий л эрхээсээ татгалзаж байна. Та эсхүл таны дараа патентыг эзэмшиж буй аливаа этгээд хүссэн цагтаа өргөдлөө татаж авах, өргөдлөөс улбаалсан аливаа хэлцэл, хэлэлцээрийг цуцлах хүсэлтээ бидэнд бичгээр ирүүлж болно. ("Цуцлах") Өргөдөл цуцлагдсаны дараа зөвхөн тухайн өргөдөлд хамаарах асуудлаар энэхүү догол мөрийн заалтууд хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
[5] Та дараах зүйлсийг хүлээн зөвшөөрч байна. (i) Уг өргөдөл эсхүл энэхүү албан бичгийн үр дүнд аль ч тал аливаа бизнесийн хэлцэлд орох үүрэг хүлээхгүй, (ii) Бид уг өргөдлийг зайлшгүй харгалзан үзэх эсхүл нягтлан хянах үүрэг хүлээхгүй, мөн (iii) энэхүү албан бичгийн гэрээний үр дүнд аль ч тал оюуны өмчийн эрх эзэмшихгүй. Энэ албан бичгийн гэрээгээр аливаа агент эсхүл түншлэлийн харилцаа үүсэхгүй. Энэ албан бичгийн гэрээг аль ч тал нөгөө талын зөвшөөрөлгүйгээр эрхийг дамжуулах эсхүл шилжүүлэх эрхгүй. Энэ гэрээнд оруулах аливаа нэмэлт өөрчлөлт, засварыг бичгээр үйлдэж, хоёр тал гарын үсэг зурснаар оруулна. Энэ гэрээний аливаа зүйлийг хэрэгжүүлэх боломжгүй байх нь гэрээний бусад заалтыг хэрэгжүүлэхээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Энэ гэрээ нь аль нэг хуулийн зарчмын сонголт эсхүл хэрэглээг заалгүй Калифорни мужийн хуулиар зохицуулагдана. Албан бичгийн гэрээ нь та болон бидний хоорондын бүхий л ойлголцол, зөвшилцлийн илэрхийлэл бөгөөд өмнө болон зэрэг байгуулагдсан бусад бүх гэрээнээс давууд тооцогдоно. Энэ албан бичгийн гэрээтэй холбоотой биднээс эсхүл танд ямар нэг баталгаа эсхүл төлөөлөл хийгдээгүй болохыг та хүлээн зөвшөөрч байна.
[6] Тодорхойлолт. "Өргөдлийн холбогдолтой материал" гэдэг нь (a) Таны өргөдөл болон өргөдлийнхөө нэг хэсэг болгон гаргасан бусад бүх мэдээлэл, (b) Цуцлагдахаас өмнө энэ өргөдөлтэй холбоотой Та болон Бидний хооронд гэрээ байгуулахаас өмнө эсхүл байгуулагдсаны дараа хийсэн нэмэлт өргөдөл, харилцаа холбоо, хэлцэл эсхүл хэлэлцсэн асуудал, болон (c) тус өргөдөлтэй холбоотой бидний мэдэх мэдээлэл эсхүл өргөдлийн мэдээллийг бие даан нягтлан шалгах замаар олж авсан мэдээллийг тус тус хэлнэ.
-
Виза нь ОӨ-ийг зөрчсөн бүтээгдэхүүнд холбогдох цахим гүйлгээг илрүүлэхэд ОӨ-ийн өмчлөгчдөд сайн дураар дэмжлэг үзүүлдэг. Картаар үйлчлэгч байгууллага нь Виза брэндийн төлбөрийн карт ашиглан оюуны өмчийн эрх зөрчсөн бараа бүтээгдэхүүн борлуулах гүйлгээнд оролцож буйг баталсан бүрэн мэдээлэл болон үнэмшил бүхий нотолгоог ОӨ эзэмшигчээс шууд хүлээн авсны дараа Виза КҮБ-ын Карт хүлээн авагчийг (“Карт хүлээн авагч”) олж тогтоон мэдэгдэл хүргүүлэх оролдлого хийх болно. Карт хүлээн авагч картаар үйлчлэгч байгууллага болох өргөдөл хүлээн авч, боломжит байгууллагууд дээр шаардлагатай үйл ажиллагааны магадлан шинжлэл хийсний үндсэнд тэдэнтэй гэрээ байгуулан Виза төлбөрийн картыг төлбөрт хүлээж авах эрхийг олгодог. Хүлээн авагчид эрхийн зөрчлийг шалгаж, холбогдох тохирсон арга хэмжээг авах хүсэлт гаргах ба үүнд КҮБ-ыг ОӨ-ийг өмчлөгчийн заасан зөрчилтэй барааг худалдахыг зогсоохыг заах эсвэл худалдаачны дансыг хаах гэх мэт арга хэмжээ багтана.
-
Визад ОӨ-ийн гомдлыг мэдээлэхийн өмнө Оюуны өмч эзэмшигч нь картаар үйлчлэгч байгууллагын эсрэг хууль сахиулах оролдлого гаргасан байх шаардлагатай. ОӨ эзэмшигчээс картаар үйлчлэгч байгууллагад хандан илгээсэн, ОӨ-ийн эрхийг хэрэгжүүлэхийг эрх эзэмшигчийн зүгээс хичээл зүтгэл гарган КҮБ-ад зөрчил бүхий үйл ажиллагааны талаар мэдэгдэл хийсэн бүх тулган шаардах бичиг эсхүл хууль хэрэгжүүлэх холбогдолтой бусад баримт бичгийг хавсаргана уу.
-
Эрх зөрчсөн гэгдэж байгаа барааг Виза төлбөрийн картыг ашиглаж худалдаж байна гэсэн нотолгоог гаргаж өгнө үү. Худалдаачны вэб хуудасны худалдааг дуусгах check-out хэсэгт Visa логог ашиглаж байгааг харуулсан дэлгэцийн фото зураг нь хүлээж авахуйц нотолгоо болно. КҮБ-ын тест гүйлгээг хийсэн амжилттай баримт байвал сайн байх боловч ийнхүү тандалт худалдан авалт хийхийг шаардахгүй. ӨО-ийн өмчлөгчийн хүсэлтийг хангах процессыг хурдасгахад тандалтын худалдан авалтын нотолгоо нь ихээхэн тустай. Итгэж болохуйц туршилтын худалдан авалтын нотолгоо нь Виза 16 оронтой тоотой картын дугаар, гүйлгээний огноо, гүйлгээний мөнгөн дүнг багтаасан байна. Төлбөрийн карт гаргагчид ба Мэдээллийн аюулгүй байдлын стандартад (МАБС) нийцүүлэхийн тулд эрх эзэмшигчид картын мэдээллийг интернэтээр илгээхгүй байх нь зүйтэй. ӨО өмчлөгчийн хүсэлт нь амжилттай туршилтын гүйлгээнд холбогдож байвал Visa ОӨ өмчлөгчтэй холбоо барьж картын дугаарыг асууна.
-
a. ОӨ өмчлөгч/ компанийн нэр
б. ОӨ өмчлөгчтэй харилцахад холбогдох хүн (нэр, албан тушаал, ажлын хаяг, имэйл, утасны дугаар)
-
КҮБ-ын цахим хуудас дээрх бараа нь ОӨ эзэмшигчийн эзэмшлийн зохиогчийн эрх эсхүл худалдааны тэмдэг зөрчигдсөн болохыг илэрхийлсэн нотолгоо болон уг оюуны өмчийн эрхийн эзэмшил нь тухайн КҮБ-ын байршдаг улсад эсхүл тухайн КҮБ зөрчилд холбогдсон барааг борлуулсан эсхүл борлуулахаар төлөвлөсөн улсад КҮБ тэдгээр барааг худалдан борлуулахыг хориглосон болохыг илэрхийлсэн нотолгоо. ОӨ-ийн эрхийн хүлээж авахуйц нотолгоо гэдэгт нэн ялангуяа Засгийн газрын агентлагаас олгосон бүртгэлийн дугаар эсвэл гэрчилгээний хуулбар багтана.
-
ОӨ-ийн өмчлөгч үнэн зөв болохыг холбогдох улсын хуулийн дагуу гэрчилж гарын үсэг зурсан баримт (эсвэл хэрэв ОӨ нь компани бол ОӨ-ийн эрх олгосон хүний гарын үсэг зурсан тодорхойлолт) ба үүнд дараахыг батална. ОӨ өмчлөгч гарын үсэг зураагүй хүсэлтийг Виза хүлээж авахгүй. Виза зөвхөн Оюуны өмч эзэмшигчээс шууд эсхүл Оюуны өмч эзэмшигчаас өөрийг нь төлөөлөх итгэмжлэл олгон гарын үсгээр баталгаажуулсан түүнийг төлөөлсөн итгэмжит өмгөөлөгчөөс л өргөдөл хүлээн авна.
-
Та ОӨ-ийн өмчлөгч бөгөөд эрхээ худалдаачны эсрэг хэрэгжүүлэх оролдлого тань амжилтгүй байсан болон ОӨ-ийн эрхийг зөрчсөн бүтээгдэхүүний төлбөрийг Visa-гаар хийж, вэб хуудсаар худалдаа эрхэлж байна гэдэгт үнэн санаанаас итгэж байгаа бол та сард тав (5) хүртэл тооны гомдол (гомдол тус бүрд нэг худалдаачин) гаргаж болно. Шаардлагатай бүх мэдээллийг энд өгнө үү. Шаардлагатай бүх мэдээлэл, баримт бичгийг бидэнд гаргаж өгөх хүртэл Виза таны гомдлын талаар ямар нэг ажиллагаа явуулахгүй гэдгийг анхаарна уу.
-
Дээр шаардсан мэдээллийг хүлээж авснаар Виза нь КҮБ-ын карт хүлээж авагч банкийг олох арга хэмжээ авч, ӨО-ийн хүсэлтийг карт хүлээн авагчид дамжуулж, карт хүлээн авагчид өөрийн КҮБ-ыг шалгах шаардлага тавина. КҮБ холбогдох барааг худалдаалахыг зогсоохгүй эсвэл КҮБ өөрийн холбогдох барааг хууль ёсны болоход холбогдож оригинал бараа мөн нотолгоог өгөхгүй бол карт хүлээн авагч нь тухайн КҮБ-ад Виза картыг төлбөрт хүлээн авахыг зогсооно.
-
Холбогдох барааны худалдааг хууль ёсны болохыг харуулахад холбогдож оригинал бараа мөн гэсэн нотолгоог КҮБ гаргаж өгвөл ийм бичгээр өгсөн нотолгоог ОӨ-д өгнө. Холбогдох барааны КҮБ-ын худалдааг хууль ёсных мөн эсэх тухай ОӨ өмчлөгч ба КҮБ хоёрын хоорондын хуулийн маргаан үүснэ гэж Виза үзвэл Виза нь ӨО өмчлөгчид энэ асуудлаа карт хүлээн авагч эсвэл КҮБ-тай шууд харилцаж шийдэхийг зааж өгнө. Виза дангаар шийдэх эрхийн хүрээнд Оюуны өмч эзэмшигч нь КҮБ, Карт хүлээн авагч, эсхүл мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой бусад нөлөөнд өртөх талуудын гаргасан гомдлын эсрэг эсхүл КҮБ-ын зүгээс авсан хариу арга хэмжээний эсрэг Визаг хамгаалах, аюулгүй, хохиролгүй болгох шаардлага гарч болзошгүй. Үүнд тухайлбал Визад болон Карт хүлээн авагчид өмгөөлөгч хөлсөлсний төлбөр төлөх, аливаа маргаантай холбоотой гарч болзошгүй зардал, хохирлыг барагдуулах зэрэг хамаарна.
Оюуны өмчийн зөрчлөөс болж цахим төлбөрт итгэх итгэл алдагдахаас сэргийлэх хариуцлагыг Виза, ӨО-ийн өмчлөгчид, хууль хяналтын байгууллагууд болон цахим КҮБ орчны бусад бизнесүүд хамтран үүрнэ. Виза оюуны өмчийн зөрчилд нухацтай ханддаг ба Виза сүлжээг ашигласан хууль бус гүйлгээнээс сэргийлэхийн тулд холбогдох этгээдүүдтэй хамтран ажилласаар байх болно.