Visa-д ажил горилогчийн нууцлалын мэдэгдэл

Хүчин төгөлдөр болох огноо: 2026 оны 4 сарын 24

Энэхүү Ажлын байранд нэр дэвшигчийн нууцлалын мэдэгдэлд (“Мэдэгдэл”) Visa болон үүний дэлхий даяарх түншүүд нь таныг ажлын байранд тохирох хүнээр тодорхойлогдсон ба/эсвэл та Visa-д ажилд орох өргөдөл гаргасан үед Хувь хүний мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хуваалцдаг болохыг (доор тодорхойлсончлон) тайлбарласан.

Төлбөрийн технологийн глобал компани болохын хувьд Visa нь олон үүргийг гүйцэтгэдэг. Visa нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хянагчийн үүрэг гүйцэтгэж, ажил горилогчоос шууд мэдээлэл цуглуулж байгаа тохиолдолд хянагч нь ерөнхийдөө Visa-н түнш байдаг. Visa-н түнш байгууллагууд нь Visa U.S.A. Inc ба үүний толгой компани болох Visa Inc.-н шууд болон шууд бус хяналтанд байдаг компаниуд юм. Үүнд жишээлбэл Visa Олон Улсын Үйлчилгээний Холбоо, Visa Worldwide Pte. Limited, Visa Canada Corporation, Visa International Servicios de Pago España, S.R.L., Visa Europe Limited, Visa do Brasil Empreendimentos Ltda, CardinalCommerce Corporation, CyberSource Corporation, and Verifi, Inc. багтана. Таны хувь хүний мэдээллийг хянагч нь таны ажилд орох хүсэлт гаргасан Visa-н холбогдох хуулийн этгээд байна. Та хүсэлтээ явуулсан Visa-н түнш байгууллага болон тэдгээрийн холбоо барих мэдээллийг Visa-н холбогдох хуулийн этгээдүүдийн жагсаалтаас харах боломжтой.

Visa-н одоогийн ажилтнууд: Энэхүү Мэдэгдэл нь таны хувь хүний мэдээллийг Visa-н албан тушаалд нэр дэвшигчийн хувиар боловсруулахтай холбоотой юм. Хэрэв та Visa-н одоогийн ажилтан бол Visa дахь ажлын байртай тань холбогдуулан бид таны хувь хүний мэдээллийг хэрхэн боловсруулдаг талаар дэлгэрэнгүй олж мэдэхийн тулд Visa-н дотоод сүлжээнд тавигдсан байгаа Visa-н ажилтнуудын глобал нууцлалын мэдэгдлийг мөн уншаарай.

Хувь хүний мэдээлэл ” гэдэг нь (дангаар нь эсвэл бусад мэдээлэлтэй хослуулан ашигласан тохиолдолд) хувь хүнтэй холбоотой байж болох эсвэл холбогдуулах үндэслэл бүхий мэдээллийг хэлнэ. Хувь хүний мэдээллийг заримдаа мөн "хувь хүний өгөгдөл" гэж нэрлэдэг.

Бидний тантай харилцах харилцаа, харилцан үйлчлэлээс хамааран бидний цуглуулдаг хувь хүний мэдээллийн ангилалд дараах зүйлс багтана:

  • Холбоо барих мэдээлэл – Үүнд таны нэр, хэрэглэгчийн нэр, шуудангийн хаяг, имэйл хаяг, утасны дугаар, албан нийгмийн сүлжээний профайл нэр, болон таны бидэнд өгсөн өөртэй тань холбоо барьж болох бусад мэдээлэл орно.
  • Харилцааны мэдээлэл – Үүнд албан нийгмийн медиа сувгийн профайлаас авсан өгөгдөл, таны сонирхлын талаарх мэдээлэл гэх мэт манай мэргэжилтнүүдийн нийгэмлэгт элсэх үедээ таны хувь хүний контентоо санал болгох үүднээс сайн дураар өгсөн мэдээлэл орно.
  • Харилцсан үйлдлийн мэдээлэл – Үүнд таны Visa-тай харилцсан харилцааны талаарх мэдээлэл орно, тухайлбал:
    • Таныг Visa-н чадварлаг мэргэжилтнүүдийн боловсон хүчин гэх мэт хөтөлбөрүүдэд оролцох үед цуглуулсан мэдээлэл;
    • Таныг Visa-н нууцлалын төвтэй холбоо барих үед цуглуулсан мэдээлэл, тухайлбал хэрэв та манай чадварлаг мэргэжилтнүүдийг элсүүлэх багтай холбоо тогтоосон бол;
    • Таны Visa-н нэг эсвэл хэд хэдэн барилга байгууламжаар зочлох үеийн зочны бүртгэл;
    • Таны бүртгэлийн профайлыг баталгаажуулахад зориулан цуглуулсан өгөгдөл гэх мэт таны бидэнд өгсөн бусад мэдээлэл (жишээ нь нууц үг эсвэл бүртгэлийн аюулгүй байдлын асуултууд);
  • Аудио болон дүрсний мэдээлэл – Үүнд гэрэл зураг (жишээ нь таны анкет эсвэл албан нийгмийн медиа сувгийн профайл дээрх), видео дүрс, хяналтын камерын бичлэг, дуудлагын бичлэг болон дуут шуудан зэрэг таны бидэнтэй харилцсан харилцаатай холбоотой аудио, цахим, дүрст эсвэл төстэй мэдээлэл орно.
  • Онлайн ба техникийн мэдээлэл – Үүнд IP хаяг, төхөөрөмжийн таних тэмдэг, тохиргоо, үзүүлэлт, сурталчилгааны ID, хайлтын түүх, веб серверийн бүртгэл, серверийн бүртгэлийн протокол, үйл ажиллагааны бүртгэлийн протокол, товчлуур дарах хугацаа, күүки болон ижил төстэй технологи ашиглан цуглуулсан бусад мэдээлэл зэрэг манай вэбсайт, апликэйшн эсвэл зар сурталчилгаатай таны харьцсан мэдээлэл орно.
  • Засгийн газраас олгосон таних дугаар – Үүнд холбогдох хууль тогтоомжоор зөвшөөрөгдөх хүрээнд нийгмийн даатгалын дугаар, жолооны үнэмлэхийн дугаар, паспортын дугаар, иргэний үнэмлэх, мөн засгийн газраас олгосон бусад таних мэдээлэл орно.
  • Газарзүйн байршлын мэдээлэл – Үүнд таныг зөвшөөрөл олгосон тохиолдолд Visa-д ажилд орохоор хүсэлт гаргах үед тань сонгосон тохируулгын удирдлагын хэрэгслийнхээ тусламжтайгаар цуглуулж болох газарзүйн байршлын нарийн мэдээлэл орох боломжтой.
  • Мэргэжлийн болон ажлын байрны мэдээлэл – Үүнд ажил горилогч болон нэр дэвшигчийн мэргэжил эсвэл ажил эрхлэлттэй холбоотой мэдээлэл, түүний дотор боловсрол ба ажлын түүх зэрэг ажил горилогч болон анкетын өгөгдөл; ур чадвар, итгэмжлэл зэрэг албан тушаалын шалгууртай холбоотой мэдээлэл; мэргэжлийн дур сонирхол болон зорилтууд; ажиллах эрхийг илтгэх баримт бичиг зэрэг ажлын байрны шалгуурт зориулан цуглуулсан мэдээлэл; сертификатууд, тухайн албан тушаалд хамаатай ур чадвар болон ур чадварын үнэлгээний мэдээлэл, тодорхойлолтууд орно. Үүнд гэмт хэрэгт холбогдсон эсвэл ял шийтгүүлсэн тухай мэдээлэл орж болохыг анхаарна уу – Холбогдох хууль тогтоомжоор зөвшөөрөгдөх хүрээнд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан эсвэл ял шиитгүүлж байсан эсэх талаар мэдээлэл, тухайн хэрэгт холбогдолт болон ял шийтгэлийн талаар таны өгсөн мэдүүлэг орно.
  • Хууль ёсны болохыг батлах мэдээлэл – Үүнд зарим нутаг дэвсгэрийн холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөж байгаа эсэхээ харуулах зорилгоор хөтөлдөг бүртгэлүүд, үүн дотор өгөгдөл эзэмшигчийн эрхийн хүсэлттэй холбоотой протоколууд орж болно.

Эдгээр ангилалд багтах зарим Хувь хүний мэдээллийг зарим нутаг дэвсгэрт Хувь хүний эмзэг мэдээлэл эсвэл "тусгай ангиллын өгөгдөл" гэж авч үзэх нь бий. Тийм Хувь хүний мэдээллийг зөвхөн хуулиар зөвшөөрсөн хүрээнд боловсруулах болно (нэмэлт мэдээлэл авах бол "Бид Хувь хүний мэдээллийг яагаад цуглуулдаг болон хэрхэн ашигладаг тухай" гэсэн гарчигтай хэсгийг үзнэ үү).

Бид тантай үүсгэсэн харилцаа, харилцсан түүхээс хамааран таны талаарх хувь хүний мэдээллийг янз бүрийн эх сурвалжаас цуглуулж болно. Эдгээр эх сурвалж нь:

  • Та өөрөө, жишээ нь та Visa-д ажилд орох хүсэлт гаргах, Visa-н чадварлаг мэргэжилтнүүдийн удирдлагын хөтөлбөрт хамрагдах, чадварлаг мэргэжилтнүүдийн нийгэмлэгт хамрагдах, сүлжээгээр эсвэл кампус дээр ажилд шалгаруулах арга хэмжээнд оролцох, эсвэл бидний судалгаанд хариулах үед;
  • Манай платформ, вэбсайт, апликэйшнтэй харьцах үед таны компьютер юм уу төхөөрөмж эсвэл биднийг ярилцлагын бичлэг хийх (үүнд бид хиймэл оюун ухааны тусламжтай ярилцлагын сийрүүлгийг ашиглах орно) болон байгууламжийнхаа хяналтын камерыг ашиглах үед бусад автомат технологи;
  • Ажилд зуучлах агентлагууд;
  • Бидэнд баталгаажуулалт, шалгалтын үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээ үзүүлэгчид болон гуравдагч этгээдүүд (тухайлбал шаардлагатай тохиолдолд мөн холбогдох хууль тогтоомжийн дагуу өмнөх түүх мэдээллийн шалгалт явуулах, сонгон шалгаруулах, дотоод мөрдлөг хийхэд бидэнд туслах таныг тодорхойлох хүн болон гуравдагч этгээд); болон
  • Албан нийгмийн медиа платформ зэрэг нийтэд нээлттэй эх сурвалж.

Visa нь нэр дэвшигчдийн Хувь хүний мэдээллийг хууль ёсны дагуу, дараах хүснэгтэд дэлгэрэнгүй тусгасан зорилгын дагуу шаардлагатай хэмжээгээр боловсруулдаг:

Зарим газар нутагт Visa нь тусгай ангиллын өгөгдөл, заримдаа нууцлалын холбогдох хууль тогтоомжид тодорхойлсончлон хувь хүний эмзэг мэдээлэл гэж нэрлэдэг өгөгдлийг (арьс өнгө, угсаа гарал, шашин шүтлэг, гүн ухааны итгэл үнэмшил, эрүүл мэндийн мэдээлэл зэрэг) зөвхөн тусгай зорилгын төлөө (тухайлбал олон талт байдал болон нийгмийн засаглалын хөтөлбөртэй холбоотойгоор) болон эс бөгөөс таны зөвшөөрлийн үндсэн дээр (тухайлбал хэрэв та манай чадварлаг мэргэжилтнүүдийн бүлэгт хамрагдсан тохиолдолд) дээрх хүснэгтэд заасны дагуу хууль зүйн зохих үндэслэлтэй тохиолдолд мөн дараах нэмэлт нөхцөл байдалд боловсруулна:

  • Тухайн хувь хүний тусгай ангиллын өгөгдөл болон хувь хүний эмзэг мэдээллийг боловсруулах зөвшөөрлийг та шууд олгосон;
  • Хөдөлмөрийн хууль, нийгмийн даатгалын хууль, нийгмийн хамгааллын хуулийн хүрээнд Visa нь үүрэг хариуцлагаа биелүүлэх таны эрхийг хамгаалах зорилгын төлөө боловсруулах шаардлагатай тохиолдолд;
  • Visa нь ажил олгогч болохын хувьд таны амин чухал ашиг сонирхлыг хамгаалах, урьдчилан сэргийлэх болон ажлын байрны эм эмчилгээ хийх, таны ажиллах чадавх, эрүүл мэндийн оношийг үнэлэх, эрүүл мэндийн болон нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн систем болон үйлчилгээний удирдлагаар хангах зорилгын хүрээнд боловсруулах шаардлагатай тохиолдолд; эсвэл
  • Хууль ёсны нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн эрхийг хэрэгжүүлэх эсвэл нэхэмжлэлийн эсрэг хамгаалах үүднээс боловсруулах шаардлагатай тохиолдолд.

Visa нь мөн өмнөх түүхийн мэдээллийг шалгах явцад тусгай албан тушаалын хувьд эсвэл холбогдох хуулиар зөвшөөрөгдсөн тохиолдолд урьд нь хэрэгт холбогдож байсан болон ял шийтгүүлж байсан эсэх талаар өгөгдлийг боловсруулна.

Ажилд авах шийдвэрийг хэзээ ч зөвхөн автомат шийдвэр гаргах процесс дээр үндэслэн гаргахгүй. Хэдийгээр Visa нь хиймэл оюун ухаан зэрэг автомат хэрэгслийг ашиглаж болох ч (AI хэрэгсэл) хянан үзэх, ярилцлага авах, ажилд авах санал тавих эсвэл тодорхой албан тушаалд нэр дэвшигчээс татгалзах болон ажилд авахтай холбоотой бүх шийдвэрийг хувь хүний шийдвэр, оролцоотойгоор гаргадаг. Visa нь хиймэл оюун ухаан зэрэг автомат хэрэгслийг хэрхэн ашигладаг талаар нэмэлт мэдээллийг “Бид яагаад хувь хүний мэдээллийг цуглуулдаг, мөн хэрхэн ашигладаг тухай” гэсэн гарчигтай хэсэгт тайлбарласан болно.

Манай ажилд зуучлагч нар таны ажилд орох хүсэлтийн талаар шийдвэрийг хэрхэн гаргадаг талаар нэмэлт мэдээлэл авах хүсэлт гаргахыг хүсвэл "Visa-н нууцлалын төвтэй хэрхэн холбогдох тухай" хэсэг дэх мэдээллийг ашиглах Visa-н нууцлалын төвтэй холбоо барьж болно. Та мөн Хувь хүний мэдээлэлтэй холбоотой Нууцлалын эрхээ хүссэн үедээ "Таны нууцлалын эрх" хэсэгт доор тайлбарласны дагуу хэрэгжүүлэх боломжтой.

Ажилд авах явцад AI хэрэгсэл ашиглах талаарх мэдэгдэл

Ажилд зуучлагч нартаа дэмжлэг үзүүлэх, үр өгөөжтэй байдлыг нь нэмэгдүүлэх үүднээс бид ажилд авах явцын үеэр бичиг хэрэг болон бүтээмжтэй холбоотой даалгаварт туслалцаа болгож зарим нэг AI-р ажилладаг хэрэгслийг ашиглах боломжтой. Эдгээр хэрэгслийг үйл явцыг хялбарчлах, нэр дэвшигчийн туршлагыг сайжруулахад туслах зорилгоор бүтээсэн. Дээр дурдсанчлан ажилд авах бүх шийдвэр нь хувь хүний ач холбогдол бүхий хяналт, шийдвэрийн оролцоотой байдаг.

AI хэрэгслийг хэрхэн ашиглаж болох тухай:

  • Ажлын туршлага, мэргэшил нь албан тушаалын шалгуурт нийцэж буй нэр дэвшигчийг тодорхойлоход ажилд зуучлагчдад туслах;
  • Нэр дэвшигчийн өгсөн мэдээлэлд (ур чадвар, туршлага, дурдсан сонирхол) тулгуурлан боломжит тохирох албан тушаалыг санал болгох;
  • Нэр дэвшигчийн өгсөн мэдээлэлд тулгуурлан нэр дэвшигчдэд хамааралтай байж болох ур чадварыг санал болгох; болон/эсвэл
  • Бичиг хэргийн ажлыг хөнгөвчлөх замаар ажилд зуучлагчийн бүтээмж болон нэр дэвшигчийн туршлагыг сайжруулах үүднээс.

AI хэрэгслийн ашиглах боломжтой мэдээлэл:

  • Боловсрол болон мэргэжлийн туршлага, ажлын байрны зар дээр тодорхойлсон сертификат эсвэл итгэмжлэл, өгөгдлийн маягт дээр тайлбарласан албан тушаалын тусгай шалгуур хангасан байдал гэх мэт ажилд авах явцад нэр дэвшигчийн өгсөн нарийн мэдээлэл (тухайлбал анкет/намтрын агуулга, өргөдлийн асуултуудад өгсөн хариулт, ур чадвар, туршлага, мэргэшлийн тухай мэдээлэл).
  • AI хэрэгсэл нь Хувь хүний эмзэг мэдээлэл эсвэл хамгаалагдсан тэмдэгтүүдийг ашигладаггүй .

Visa-н үйл ажиллагааны даяарчлагдсан чанараас шалтгаалан Visa нь Хувь хүний мэдээллийг бусад улс орон дахь доор жагсаасан хүлээн авагчдад задруулах боломжтой:

  • Энэхүү Мэдэгдэлд тодорхойлсон зорилгын төлөө таны Хувь хүний мэдээллийг эрхлэх Visa-н бусад түнш рүү;
  • Гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгч (өмнөх түүхийн мэдээллийн шалгалтыг гүйцэтгэгч гэх мэт), өгөгдөл боловсруулагч болон гэрээт гүйцэтгэгчид. Visa нь Хувь хүний мэдээллийг зохих ёсоор хамгаалахын тулд гуравдагч талуудад гэрээний үүрэг хариуцлага үүрүүлдэг.
  • Хууль сахиулах агентлаг, засгийн газрын агентлаг, зохицуулагч байгууллага, бидний үйл ажиллагаагаа явуулдаг улсын шүүхээс шаардах гэх мэтээр хуулиар шаардсан тохиолдолд;
  • Бид бизнесийн хөрөнгөө зарах, бусдад шилжүүлэх, гэрээгээ хэрэгжүүлэх, өмч хөрөнгө эсвэл эрх, өмч хөрөнгө эсвэл бусдын аюулгүй байдлыг хамгаалах гэх мэт нөхцөлд хуулиар зөвшөөрсөн тохиолдолд;
  • Аудит, хууль журмыг дагаж мөрдөх, компанийн засаглалыг хэрэгжүүлэх зорилгоор зөвхөн мэдэх шаардлагатай нөхцөлд Visa-н ажилтан, хөндлөнгийн зөвлөхөд, мөн
  • Ажилд зуучлах агентлаг болон таныг тодорхойлох этгээдэд.

Visa нь ажилд горилогч болон нэр дэвшигчидтэй харилцахдаа өөр онлайн хэрэгсэл ашигладаг. Манай онлайн практик ажиллагааны талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Visa-н глобал нууцлалын мэдэгдэл болон Visa-н күүкигийн мэдэгдэлтэй танилцана уу.

Бид өгөгдлийн нууцлалын холбогдох хууль тогтоомжийн дагуу таны нууцлалын эрхийг хүндэлдэг. Харьяаллаасаа хамааран та дараах эрхийг эдлэх боломжтой:

  • Хандах эрх: Та өөрийн Хувь хүний мэдээллийг боловсруулсан эсвэл боловсруулаагүй эсэх талаар баталгаажуулалтыг авах болон тухайн Хувь хүний мэдээллийг хуулбарыг хүлээн авах эрхтэй.
  • Засвар оруулах эрх: Та биднээр Хувь хүний мэдээллийнхээ алдааг засуулах эсвэл мэдээллийг тань бөглөж оруулахыг биднээс хүсэх эрхтэй.
  • Устгуулах эрх: Та дараах тохиолдолд биднээр Хувь хүний мэдээллээ устгуулахыг хүсэх эрхтэй:
    • цуглуулсан зорилгынхоо хүрээнд цаашид хэрэггүй болсон үед;
    • та зөвшөөрлөө эргүүлэн татсан;
    • эсэргүүцэх эрхээ хэрэгжүүлэх үүднээс;
    • таны Хувь хүний мэдээллийг хууль бусаар боловсруулсан; эсвэл
    • хууль ёсны үүрэг хариуцлагыг биелүүлэх үүднээс.
Visa нь таны Хувь хүний мэдээллээ устгуулах хүсэлтийг биелүүлэх үүрэг хүлээхгүй, ялангуяа хууль ёсны үүргээ биелүүлэх эсвэл хууль ёсны нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн эрхээ хэрэгжүүлэх, хууль зүйн нэхэмжлэлээс хамгаалахын тулд боловсруулах шаардлагатай тохиолдолд.
  • Хязгаарлах эрх: Та биднээс доорх тохиолдолд Хувь хүний мэдээллийнхээ боловсруулалтыг хязгаарлахыг хүсэх эрхтэй (өөрөөр хэлбэл ашиглахгүйгээр хадгалах):
    • үнэн зөв байдал нь маргаантай;
    • боловсруулах нь хууль бус боловч та устгуулахыг хүсэхгүй байгаа;
    • хууль ёсны нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн эрхийг хэрэгжүүлэх эсвэл нэхэмжлэлийн эсрэг хамгаалах үүднээс шаардлагатай хэвээр байгаа;
    • Таны эсэргүүцэх эрхийг хэрэгжүүлэх эсэхтэй холбоотойгоор бид үндэслэлтэй шалтгаан байгаа эсэхийг шалгах шаардлагатай.

Хязгаарлах хүсэлт гаргасны дараа бид таны Хувь хүний мэдээллийг (i) таны зөвшөөрөлтэйгөөр, эсвэл (ii) хууль ёсны нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн эрхээ хэрэгжүүлэх, нэхэмжлэлийн эсрэг хамгаалахын тулд; эсвэл (iii) бусад аливаа хувь хүн болон хуулийн этгээдийн эрхийг хамгаалахын тулд үргэлжлүүлэн ашиглах боломжтой.

  • Зөөвөрлөх эрх: Та биднээс Хувь хүний мэдээллээ эмхэтгэсэн, түгээмэл ашиглагддаг, машинаар уншуулах боломжтой форматаар авах эрхтэй байж болно, эсвэл мэдээллээ өөр хянагч руу шууд дамжуулахыг хүсэж болох боловч боловсруулалт нь зөвхөн таны зөвшөөрөл эсвэл тантай байгуулсан гэрээний гүйцэтгэл дээр үндэслэсэн бөгөөд автоматжуулагдсан тохиолдолд боломжтой.
  • Зөвшөөрлөө цуцлах эрх: Боловсруулалт нь таны зөвшөөрөл дээр үндэслэсэн бөгөөд зөвшөөрлөө цуцлахаас өмнө гүйцэтгэсэн боловсруулалтын хууль ёсны байдалд нөлөөлөхгүй тохиолдолд та Хувь хүний мэдээллээ боловсруулах зөвшөөрлийг хүссэн үедээ цуцлах боломжтой. Та Visa-н чадварлаг мэргэжилтнүүдийн сантай холбоотой мэдэгдлийг хүлээж авахаар захиалсан бол тэдгээр дурын мэдэгдлийн доторх холбоос руу хандаснаар захиалгаа цуцлах боломжтой.
  • Эсэргүүцэх эрх: Хэрэв бид таны Хувь хүний мэдээллийг өөрсдийн хууль ёсны ашиг сонирхол дээр үндэслэн боловсруулж байгаа бол та тухайн боловсруулалтыг эсэргүүцэх эрхтэй. Энэ тохиолдолд нэг бол бид таны ашиг сонирхол, эрх, эрх чөлөөг давах хууль ёсны үндэслэлийг батлан харуулах чадамжтай үгүй бол таны Хувь хүний мэдээллийг хууль ёсны нэхэмжлэл гаргах, нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлэх, нэхэмжлэлийн эсрэг хамгаалахын тулд боловсруулах шаардлагатайгаас бусад тохиолдолд боловсруулалтаа зогсоох ёстой.

Та мөн "Visa-н нууцлалын төвтэй хэрхэн холбоо барих тухай" гэсэн хэсэгт байгаа мэдээллийг ашиглан өгөгдөл хамгааллын зохих ажилтнуудтай холбоо барьж болно. Таны Хувь хүний мэдээллийг Visa хэрхэн боловсруулдаг талаар санаа зовниж байгаа бол та мөн өөрийн орон нутгийн өгөгдөл хамгаалалтын эрх бүхий газарт гомдол гаргах эрхтэй. Бид танд эхлээд Visa-н нууцлалын төвтэй [email protected]-р дамжуулан холбоо барихыг зөвлөж байна. Таны санаа зовнилыг бид шууд шийдвэрлэж өгөх боломжтой. ЕЭЗБ, Их Британи болон Швейцарын өгөгдөл хамгаалах эрх бүхий газрын холбоо барих мэдээллийг эндээс авна уу.

Калифорнийн хууль тогтоомжид (Калифорнийн нууцлалын эрхийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан Калифорнийн хэрэглэгчийн нууцлалын тухай хууль зэрэг) заасны дагуу Visa нь нэр дэвшигчийн Хувь хүний мэдээллийг "зарж" эсвэл "хуваалцдаггүй". "Хуваалцах" гэдэгт хам сэдэв дамнасан зан үйлийн сурталчилгаанд задруулах орно. Visa нь нэр дэвшигчийн Хувь хүний мэдээллийг хам сэдэв дамнасан зан үйлийн сурталчилгаанд мөн ашигладаггүй.

Visa нь нэр дэвшигчийн Хувь хүний мэдээллийг зарах юм уу хуваалцдаггүй учраас зарах, хуваалцахаас татгалзах эрх нэр дэвшигчийн Хувь хүний мэдээлэлд хамаарахгүй.

Та манай ажилд горилогчийн бүртгэл хяналтын систем дэх өөрийн профайл эсвэл манай Нууцлалын эрхийн порталд хандах замаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон холбогдох хууль тогтоомжийн дагуу нууцлалын эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

Нууцлалын нэмэлт мэдэгдэл: Зарим муж, улсын оршин суугчид нууцлалын нэмэлт эрх эдэлдэг. Эдгээр эрхийн тухай мэдээллийг Visa-н глобал нууцлалын мэдэгдлийн доор нийтэлсэн нууцлалын нэмэлт мэдэгдэлд тусгасан болно.

Visa нь Америкийн Нэгдсэн Улсад байршилтай бөгөөд дэлхий даяар салбар компаниуд ба үйлчилгээ үзүүлэгчидтэй. Visa нь таны хувь хүний мэдээллийг улс хооронд, тэр дундаа танай улстай ижил нууцлал, өгөгдөл хамгаалах хуульгүй улс руу шилжүүлж болно. Бид таны хувь хүний мэдээллийг Америкийн Нэгдсэн Улс дахь манай үндсэн мэдээллийн төвүүд, түүнчлэн Европ дахь манай өгөгдлийн төв эсвэл боломжтой бол танай улсын дотоодын өгөгдлийн төв зэрэг бусад өгөгдлийн төвүүд рүү шилжүүлж болно. Гэсэн хэдий ч бид таны Хувь хүний мэдээллийг энэхүү Мэдэгдэлд тайлбарласанчлан хаана хадгалагдаж байгаагаас үл хамааран үргэлж хамгаалах бөгөөд Хувь хүний мэдээллийг хил дамнуулан шилжүүлэх талаарх хууль ёсны аливаа зохих шаардлагын дагуу шилжүүлэх болно.

Таны Хувь хүний мэдээллийг ЕЭЗБ, Швейцар, Их Британиас гадагш дамжуулах тохиолдол бүрдээ бид уг дамжуулалтыг зохих хууль тогтоомжийн дагуу баталгаатай гүйцэтгэхийн тулд бид арга хэмжээнүүдийг авдаг. Таны хувийн мэдээллийг хамгаалалт хангалттай болохыг батлах тогтоол бүхий улс орон руу шилжүүлж болно (өөрөөр хэлбэл Европын холбооноос Хувь хүний мэдээллийг хангалтай түвшинд хамгаалдаг болохыг нь хүлээн зөвшөөрсөн улсууд). Хэрэв таны Хувь хүний мэдээллийг хамгаалалт хангалттай болохыг батлах тогтоолгүй бөгөөд (жишээ нь: Америкийн нэгдсэн улс) ЕЭЗБ, Швейцар, Их Британитай адил түвшний хамгаалалт үзүүлдэггүй гэж тооцогддог улс руу шилжүүлэх тохиолдолд Visa нь тухайн шилжүүлгийг өгөгдлийн нууцлалын холбогдох хууль тогтоомжид шаарддаг зохих хамгаалалтын арга хэмжээ, ялангуяа Европын холбооноос баталсан Стандарт гэрээний заалтуудын дагуу хийх нөхцөлийг хангах бөгөөд эдгээр зохих ёсны хамгаалалтын арга хэмжээнүүдийг шаардлагатай бол нэмэлт гэрээ, техник болон зохион байгуулалтын арга хэмжээгээр баяжуулах болно.

Хил дамнуулсан шилжүүлгийн талаар нэмэлт мэдээлэл авах эсвэл Стандарт гэрээний заалтын хуулбарыг авахыг хүсвэл сүүлийн Хэсэгт дурдсан мэдээллийг ашиглан Visa-н нууцлалын төвтэй холбогдоно уу.

Бид таны хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй хандалт эсвэл алдагдлаас хамгаалахад туслахын тулд бодит, техникийн, зохион байгуулалтын болон захиргааны хамгаалалтуудыг ашигладаг. Жишээ нь бид шифрлэлт болон бусад хэрэгслийг нууцлах мэдээллийг хамгаалахад ашигладаг.

Бид таны Хувь хүний мэдээллийг хуулиар илүү удаан хугацаанд хадгалах шаардлагатайгаас бусад тохиолдолд энэхүү Мэдэгдэлд тайлбарласан зорилгыг хангахад шаардагдах хугацааны турш хадгална. Хадгалах хугацааг тодорхойлохдоо Visa нь таны Хувь хүний мэдээллийг боловсруулах зорилго, хууль ёсны болон журмын шаардлага, бизнесийн хэрэгцээ эсвэл хуулийн нэхэмжлэл, шийдвэрлэх ажиллагааны зохицуулалтад шаардлагатай байдал гэх мэт шалгуурыг бодолцож үзнэ. Тухайн хадгалах хугацаа нь таны харьяаллын нутаг дэвсгэрээс хамааран өөр өөр байх үүнийг бөгөөд орон нутгийн хууль ёсны шаардлагыг агуулах Visa-н хадгалах хугацааны бодлогод тусгагдсан байгаа. Зохих хадгалах хугацааны талаар нэмэлт мэдээлэл авах бол [email protected] руу асуулга илгээнэ үү.

Энэхүү Мэдэгдэлд Visa болон үүний түнш байгууллагууд таны Хувь хүний мэдээллийг хэрхэн эрхэлдэг болохыг тайлбарласан. Visa-н вэбсайтаар дамжуулан хандах боломжтой эсвэл Visa-н ажлын зарыг нийтэлсэн нийгмийн медиа сувгийн платформ болон бусад вэбсайт нь мөн тус тусын нууцлалын бодлогыг баримталдаг. Та өөрийн мэдээллээ тэдэнд өгөхөөс өмнө эдгээр сайтаас гаргасан нууцлалын мэдэгдлийг уншихыг бид зөвлөж байна.

Бид энэхүү Мэдэгдлийг үе үе шинэчилж болно. Тиймээс аливаа өөрчлөлт, шинэчлэлтийн талаар бүрэн мэдээлэлтэй байхын тулд энэхүү мэдэгдлийг тогтмол шалгаж байхыг зөвлөж байна. Өөрчлөлт хүчин төгөлдөр болмогц бид дохиог онлайнаар нийтлэх болно. Хэрэв өөрчлөлт нь бидний аль хэдийн цуглуулсан мэдээллийн ашиглах хэлбэрт бодитоор нөлөөлбөл бид танд мөн мэдэгдэх болно.

Энэхүү Мэдэгдэлтэй холбоотой эсвэл энэ мэдэгдэл нь танд хэрхэн үйлчлэх талаар асуулт байвал [email protected] рүү асуулга илгээх замаар Visa дахь Өгөгдөл хамгаалалтын зохих ажилтнуудаас асуугаарай.