Төрийн байгууллагын шийдвэр нь бидний үйл ажиллагаа, бизнесийн салбарт төдийгүй бидний үйл ажиллагаа эрхэлж буй газар оронд ихээхэн нөлөөлдөг. Иймээс бид төрийн албан тушаалтнууд болон бодлого боловсруулагчидтай тогтмол ажил хэрэгч уулзалт зохион байгуулж, ажилтнуудынхаа иргэний оролцоог дэмжиж, хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд орон нутгийн болон мужийн сонгуульд нэр дэвшигчдэд хандив өргөх байдлаар улс төрийн үйл явцад оролцож ирсэн. Бид эдгээр үйл ажиллагаагаа хувьцаа эзэмшигчид, ажилтнууд болон бусад оролцогч талуудын ашиг сонирхолд нийцэх хүрээнд хариуцлагатайгаар үргэлжлүүлэх болно.
Бидний улс төрийн үйл ажиллагаа, түүнд тавигдах хяналтын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоос дээр дараарай. Засаглалын бүтэц, зохион байгуулалт, дадлын талаарх илүү мэдэхийг хүсвэл.
Хяналт, Хариуцлага ба Визагийн Бодлого Тодорхойлоход оролцох, Эрх ашгаа хамгаалах, Хувь нэмэр оруулах бодлого
Томилох болон Компанийн Засаглалын Зөвлөлөөр дамжуулан үйл ажиллагаа явуулдаг Виза корпорацийн ТУЗ нь нөлөөллийн үйл ажиллагаа болон улс төрийн хандивт хяналт тавих үүрэгтэй. Томилох болон Компанийн Засаглалын Зөвлөл нь Улс Төрийн Оролцоо, Лобби ба Хандив Өргөх Бодлогыг цогцоор баталсан бөгөөд энэ нь (a) Виза компанийн ёс зүйтэй, ил тод бодлогын нөлөөллийн оролцоог хөгжүүлэх, (b) бодлогын нөлөөллийн зардал хувь эзэмшигчийн үнэ цэнийг бэхжүүлэх зорилгыг хангах, (c) холбогдох хууль тогтоомж, тайлангийн шаардлагыг сахин биелүүлэх зорилгуудад үйлчилдэг. Виза компанийн Засаг Захиргаатай Харилцах Алба нь тус бодлогыг хэрэгжүүлэх, бодлогыг дэмжих журмуудыг боловсруулах, бодлогын үйл ажиллагаа, үр дүнтэй байдалд хяналт тавих үүрэг хүлээдэг. Тус бодлогыг татаж авах
Энэ бодлогын хүрээнд Томилох болон Компанийн Засаглалын Зөвлөл нь улс төрийн хандивын зорилгоор компанийн хөрөнгийн ашиглахад урьдчилан зөвшөөрөл олгох үүрэгтэй. Үүнд: улс төрийн зорилтот аянг дэмжих зорилгоор бизнес эрхлэгчдийн холбоонд өргөх хандив болон АНУ-ын Холбооны татварын тухай хуулийн 527 дугаар хэсэгт бүртгэгдсэн байгууллагад улс төрийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор оруулсан хандив хамаарна. Түүнчлэн, тус бодлогын хүрээнд компанийн удирдлага улс төрийн хандивыг зүйлчлэн жилийн хураамжийн тайлан бэлтгэн Зөвлөлд хүлээлгэн өгөх, улмаар түүнийг вэб хуудаст байрлуулах үүрэг хүлээнэ. Манай энэ жилийн болон өмнөх жилүүдийн Жилийн хандивын тайлангийн холбоос Улс төрийн хандив болон холбогдох үйл ажиллагааны тайлан гарчгийн доор байрласан болно. Энэхүү мэдээллийг манай Засаг Захиргаатай Харилцах Албаны удирдах албан тушаалтан тогтмол хугацаанд өөрийн биеэр Зөвлөлийн хурал дээр илтгэдэг бөгөөд энэ үеэр захирлууд асуулт асууж, удирдлагатай хууль боловсруулалт, бодлогын стратеги, тухайн жилийн тэргүүлэх асуудал болон үйл ажиллагаа, тэдгээрээс үүсч болзошгүй эрсдлийн тухай ярилцдаг.
2013 оны 4-р сард хувьцаа эзэмшигчдийн саналд үндэслэж Зөвлөлөөс тус бодлогод өөрчлөлт оруулж, жилийн гишүүнчлэлийн хураамж нь 25 000 ам.доллар давсан АНУ-ын бизнес эрхлэгчдийн холбоодуудаас улс төрийн хандивт өгдөг хувиас тохирох хэсгийг авах зохих ёсны хүчин чармайлтыг компани гаргах бөгөөд түүнийгээ хураамжын жилийн тайландаа тусгахаар заасан. Түүнчлэн Зөвлөлийн зүгээс тус бодлогод өөрчлөлт оруулж, нөлөөллийн зардлыг зүйлчлэн жилийн тайлан бэлтгэж, Зөвлөлд танилцуулж байхаар заасан. Энэхүү тайланд нөлөөлөл хийх зорилготой салбарын бүлэгт болон бизнес эрхлэгчдийн холбоонд төлсөн төлбөр, гишүүнчлэлийн мэдээлэл, хуулийн загвар төсөл боловсруулдаг татвараас чөлөөлөгдсөн байгууллагын талаарх мэдээллийг тусгах ёстой байдаг. Анхны тайланг 2013 оны Зөвлөлийн ээлжит хуралдаан дээр танилцуулсан бөгөөд энэ үеэр улс төрийн хандивын танилцуулгын нэг адилаар захирлуудад асуулт асуух, нөлөөллийн үйл ажиллагааны талаар болон тэргүүлэх чиглэлийн талаар удирдлагатай ярилцах боломж олгож байсан. Хэдийгээр бид энэ тайланг олон нийтэд ил нийтэлдэггүй ч АНУ дахь нөлөөллийн үйл ажиллагааны тайлангаа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын болон Сенатын нарийн бичгийн газар улирал бүр хүргүүлдэг. Түүнчлэн, Лобби гэсэн гарчгийн доор загвар хуулийн төсөл санаачилдаг татвараас чөлөөлөгчдсөн байгууллагуудын гишүүнчлэлээ жагсаасан болно. Виза компанийн бодлогын дагуу манай захирлууд болон ажилтнууд компанийн нөөцийг өөрийн хувийн улс төрийн үзэл суртал, санаа, нэр дэвшигчдийг дэмжихэд зарцуулахыг хориглодог бөгөөд компанийн зүгээс хувь хүний улс төрийн хандив эсхүл зардлыг шууд болон шууд бусаар нөхөн олгохгүй гэж заасан. Захирлууд болон ажилтнууд Засаг Захиргаатай Харилцах Албаны зөвшөөрөл урьдчилан авалгүйгээр төрийн аливаа албан тушаалтанд байгууллагын өмнөөс нөлөөлөл хийж болохгүй. Ингэснээр бидний лобби болон улс төрийн зорилготой зардлыг зөвхөн компанийн болон хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг дэмжихэд зориулах ёстой бөгөөд энэ нь захирлуудын эсхүл ажилтнуудын хувийн улс төрийн хүсэл сонирхолд үйлчлэх ёсгүй. Манай улс төрийн хандивыг хүлээн авагчдыг тодорхойлох шалгуурын талаарх нэмэлт мэдээллийг Улс төрийн хандив ба нөлөөллийн үйл ажиллагааны тайлан гарчгийн доороос харах боломжтой.
Улс төрийн хандив ба нөлөөллийн үйл ажиллагааны тайлан
АНУ-ын холбооны хууль тогтоомжийн дагуу бид АНУ-ын холбооны нэр дэвшигчид, үндэсний улс төрийн намын хороо болон холбооны улс төрийн хороонд хандив өгдөггүй. Харин АНУ-ын мужийн болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд хандив өгөхөд компаний хөрөнгө зарцуулдаг бөгөөд ингэхдээ тухайн мужийн хууль, дүрэм, журмаар тогтоогдсон хязгаарыг баримталдаг. Түүнчлэн, бид (a) АНУ-ын Дотоодын орлогын тухай хуулийн 527 дугаар хэсгийн дагуу байгуулагдсан бөгөөд Холбооны Сонгуулийн Хороонд эсхүл түүнтэй төстэй эрх бүхий байгууллагад бүртгэлтэй зарим хүлээн зөвшөөрөгдсөн холбоонд болон (b) мужийн болон орон нутгийн санал асуулга, санаачлагыг дэмжих эсхүл эсэргүүцэх, улмаар засаг захиргааны бодлогын зорилтуудыг урагшлуулах зорилгоор тус тус хандив өргөдөг.
Улс төрийн хандив тус бүрийг холбогдох Засаг Захиргаатай Харилцах Албаны төлөөлөгч (мужийн, холбооны эсхүл олон улсын) батлах ёстой бөгөөд тус хандив нь манай бизнесийн ашиг сонирхол, бодлогын зорилтод нийцэх ёстой. Байгууллагын хандив хүлээн авагчдыг сонгохдоо манай Засаг Захиргаатай Харилцах Алба дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ:
Хандив хүлээн авагчийн үзэл бодол, өгсөн саналын түүх, Виза компанийн болон түүний хувь эзэмшигчид, бусад оролцогч талуудын хувьд чухал бодлогын асуудлуудын талаарх ойлголт;
Хандив хүлээн авагчийн ёс зүйтэй холбоотой нэр хүнд; Хувь хүлээн авагчийн намдаа эсхүл хууль санаачлах манлайлах байр сууринд хийсэн үйлчлэл;
Хандив хүлээн авагч ба Виза компани хоёрын хоорондын харилцаа буюу Виза компанийн олон тооны ажилтанг хувь хүлээн авагч төлөөлөх байдал;
Виза компанийн тэргүүлэх чиглэлийн гэж үзсэн хуулийн асуудлаар хандив хүлээн авагч хэр зэрэг ойролцоо санаа бодолтой байгаа эсэх. Виза компанийн Бодлого тодорхойлоход оролцох, эрх ашгаа хамгаалах, хувь нэмрээ оруулах бодлогын хүрээнд Томилох болон Компанийн Засаглалын Зөвлөл нь улс төрийн хандивын зориулалтаар зарцуулагдах компанийн хөрөнгийг урьдчилан зөвшөөрсөн байх ёстой. Тус шаардлагыг хангахын тулд манай Засаг Захиргаатай Харилцах Алба тухайн жилд улс төрийн зорилгоор хандив өгөх төлөвлөгөөний төсөл боловсруулж, Зөвлөлөөр батлуулдаг. Түүнчлэн, өмнөх жилийн улс төрийн хандивын дэлгэрэнгүй тайланг Засаг Захиргаатай Харилцах Алба бэлтгэж, Зөвлөлд танилцуулсны дараа вэб хуудастаа нийтэлдэг.
Өнөөгийн болон өнгөрсөн онуудын хандивын жилийн тайлангуудаа доор жагсаав:
Тус Жилийн хандивын тайлангуудад АНУ-д мужийн болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд өгсөн хандив, АНУ дахь санал асуулгууд, зорилтот улс төрийн аянг дэмжихээр бизнес эрхлэгчдийн холбоонд оруулсан хувь, АНУ-ын холбооны Татварын тухай хуулийн 527 дугаар хэсэгт бүртгэлтэй байгууллагууд болон гадны бизнес форум, улс төрийн намуудад зарцуулсан зардал хамаарна. 2014 оны эхэн үеэс эхлэн тайланд нэмэлтээр улс төрийн хандивын зорилгоор ашиглагдсан 25 000 ам.доллараас давсан бизнес эрхлэгчдийн холбооны гишүүнчлэлийн төлбөрийн тодорхой хэсэг орох болсон. Виза компанийн бодлогын хүрээнд нөлөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад улс төрийн зорилгоор өгсөн бүх төлбөрийг ил тод болгох ёстой (үүнд 501(c)(3), (4), болон (6) заалтууд дахь байгууллагууд хамаарна).
Бид АНУ-ын Холбооны Санхүүгийн тухай хуулийн дагуу "хөндлөнгийн зардал "эсхүл"сонгуулийн кампанит ажлын харилцаа "гэж тооцогдох сурталчилгаанд болон гадаадын улс төрийн нэр дэвшигч хувь хүнийг тогтмол ивээн тэтгэдэггүйг цохон тэмдэглэе. Харин энэ төрлийн хандив өгсөн тохиолдолд, тэдгээрийг Томилох болон Компанийн Засаглалын комисс (мөн Хуулийн хэлтэс) урьдчилсан зөвшөөрсөн байх ёстой бөгөөд хураамжын жилийн тайланд тусгасан байх ёстой.
Бизнес эрхлэгчдийн холбоо
Бид АНУ-д болон гадаадад хэд хэдэн бизнес эрхлэгчдийн холбоонд хамаардаг бөгөөд тэдгээрт гишүүнчлэлийн төлбөр тогтмол төлдөг. Ихэнх тохиолдолд бид гишүүнчлэлийн төлбөрөөс илүү тухайн бүлгүүдийн улс төрийн үйл ажиллагааг дэмжих нэмэлт хандив өгдөггүй. Гэхдээ бидний бизнесийн ашиг сонирхолд нийцсэн зарим тохиолдолд Засаг Захиргаатай Харилцах Алба нь Томилох болон Компанийн Засаглалын Зөвлөлийн зөвшөөрлийг урьдчилан авч, хандивын талаарх мэдээллийн Жилийн хандивын тайланд тусгана. Түүнчлэн бид жилийн гишүүнчлэлийн хураамж нь 25 000 ам.доллар давсан АНУ-ын бизнес эрхлэгчдийн холбоодуудаас улс төрийн хандивт өгдөг хувиас тохирох хэсгийг авах зохих ёсны хүчин чармайлтыг гаргах бөгөөд түүнийгээ хураамжийн жилийн тайландаа тусгана.
Лобби хийх
Бид сонгогдсон албан тушаалтан, бодлого боловсруулагч нарт өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх замаар дэлхий дахины засаг захиргаатай эрүүл, ил тод харилцаатай байхыг эрмэлздэг. Салбарынхаа тэргүүлэгчийн хувьд бид АНУ-ын холбооны, мужийн болон орон нутгийн түвшинд, мөн олон улсад бодлогын өргөн хүрээний сорил, боломжуудтай тулгардаг. Тухайлбал үүнд 2012, 2013 онуудын хувьд гаргагчийн шимтгэл, цахим аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, оюуны өмч, нэмэлт төлбөр, цалин, урьдчилсан төлбөрт карт, хөдөлгөөнт төхөөрөмжөөр төлбөр хийх, татвар, санхүүгийн харилцаанд оролцох чадвар зэрэгт холбогдох дүрэм журам, бодлого багтана. Бид лоббистууд ашиглах, бизнес эрхлэгчдийн холбоотой болон бусад байгууллагатай түншлэх замаар эдгээр сорил, боломжуудад дараах байдлаар хариу арга хэмжээ авдаг: бодлого боловсруулагчдад хандах боломж олж авах, улс төрийн мэдээлэл, бодлогын шинжилгээ; хууль тогтоомжид дүн шинжилгээ хийх; салбарын чухал асуудлыг хэлэлцэх форум зохион байгуулах ба бизнесийн нэгдмэл ашиг сонирхлын төлөө дуу хоолойгоо өргөх; ялангуяа сөрөг хүчний дэмжлэг их байгаа тохиолдолд бодлого боловсруулах үйл явцад дуу хоолойгоо хүргэх; өөрсдийн олон улсын лобби болон нөлөөллийн стратегийг хөгжүүлэх. Манай Засаг Захиргаатай Харилцах Алба эдгээр харилцаа болон лобби хийх үйл ажиллагааг урьдчилан зөвшөөрсөн байх ёстой бөгөөд бизнесийн ашиг сонирхолд нийцэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьдаг.
Түүнчлэн, манай Засаг Захиргаатай Харилцах Алба жил бүр лобби хийхэд гарсан зардлын талаар тайлан бэлтгэн Томилох болон Компанийн Засаглалын Зөвлөлд танилцуулдаг бөгөөд тус тайланд гишүүнчлэлийн талаарх мэдээлэл, бизнес эрхлэгчдийн холбоонд болон салбарын бүлгэмүүдэд нөлөөллийн зорилгоор төлсөн төлбөрүүд, загвар хуулийн төсөл боловсруулан баталдаг татвараас чөлөөлөгчдсөн байгууллагад өгсөн төлбөр хамаарна. Хэдийгээр бид энэ тайланг олон нийтэд дэлгэдэггүй ч 1995 оны Нөлөөллийн үйл ажиллагааг тайлагнах тухай хууль болон 2008 оны Нээлттэй засаглалын тухай хуулийн дагуу АНУ-д явуулсан холбооны лобби үйл ажиллагаа болон зардлын тайланг улирал бүр АНУ-ын Төлөөлөгчдийн болон Сенатын танхимын нарийн бичгийн газарт хүргүүлдэг. Эдгээр тайланг "Visa" гэж бичээд "АНУ-ын Сенатын вэб хуудаснаа" байгаа Бүртгэгдэгч хэсэгт хайлт хийвэл харах боломжтой:
Загвар хуулийн төсөл боловсруулан баталдаг Нэгдсэн Улсын Засгийн Газруудын Зөвлөлөөс бусад татвараас чөлөөлөгчдсөн байгууллагын хувьд одоохондоо бид ийм төрлийн байгууллагын гишүүн болоогүй байна.
Виза Бодлогын Нөлөөлийн Зөвлөл
Холбооны Сонгуулийн кампанит ажлын тухай шинэчлэн найруулсан хуулийн дагуу болон Холбооны Сонгуулийн Хорооны гаргасан журмын дагуу бид мөн АНУ-д холбооны Бодлогын Нөлөөллийн Зөвлөл (PAC)-ийг ивээн тэтгэдэг. Виза компанийн Бодлогын Нөлөөллийн Зөвлөл нь Виза компанийн ажилчид сайн дураар санхүүгийн нөөц бололцоогоо цуглуулж холбооны, мужийн болон орон нутгийн улс төрийн байгууллага болон нэр дэвшигчээ дэмжих боломжийг олгодог. Виза компанийн Бодлогын Нөлөөллийн Зөвлөлийн хандив, зардлууд төрийн байгууллагын вэб хуудаснаа нийтлэгдсэн байдаг (Холбооны Сонгуулийн Хорооны вэб хуудас www.fec.gov). Сонирхсон хүмүүс Виза компанийн Бодлогын Нөлөөллийн Зөвлөлийн хандивыг төрийн цахим хуудаснаас гадна Олон Нийтийн Институтуудын Ёс Зүйн Төв ба Хариуцлагатай Улс Төрийн Төлөө Төвийн доорх цахим хуудаснаас харах боломжтой:
Нээлттэй нууц вэбсайтаар зочлох
Олон Нийтийн Институтуудын Ёс Зүйн Төвийн вэбсайтаар зочлох
Виза компанийн Бодлогын Нөлөөллийн Зөвлөлийг ТУЗ удирдах бөгөөд Зөвлөлийг хариуцсан ажилтанг томилж, Зөвлөлийн захираа, сурталчилгаа, кампанит ажил, хандив, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Виза компанийн Бодлогын Нөлөөллийн Зөвлөлийн хандивыг хүлээн авагч нь Улс төрийн хандив ба холбогдох үйл ажиллагааны тайлан хэсгийн доор заагдсан адилхан шалгууруудаар болон ТУЗ-ийн нэмж оруулсан бусад шалгуурын дагуу сонгогдоно. Виза компани аливаа этгээдэд Бодлогын Нөлөөллийн Зөвлөлд хандив өгсний нөхөн төлбөр олгохгүй.